Синьхуа агентлагийн мэдээ: Хятадаас Унгарт экспортолсон эхний хэсэг “Ковид-19”-ийн эсрэг вакциныг 02-р сарын 16-нд Унгарын нийслэл Будапештэд тээвэрлэн хүргэжээ. Унгарын Гадаад харилцаа, гадаад эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Менсзер Тамас болон Хятад улсаас Унгарт суугаа элчин сайд Чи Да-Юй нисэх онгоцны буудалд угтан авсан байна.
Хүлээлгэн өгөх ёслолд Менсзер Тамас:
- Хятад улсын вакцин Унгарт ирсэн нь хоёр орны цар тахлын эсрэг хамтын ажиллагааны чухал үр бүтэмж бөгөөд хоёр талын найрсаг харилцааг харууллаа. Унгар улсын цар тахлын эсрэг үйл ажиллагаанд Хятадын тал цаг тухайд үнэ цэнэтэй дэмжлэг туслалцаа олгосон явдалд талархаж байна, Хятад улсын вакцин Унгарын тал илүү олон хүний амь насыг авран хамгаалж, ажил үйлдвэрлэл болон эдийн засгийн сэргэлтээ түргэсгэхэд туслалцаа болно гэдэгт эргэлзэхгүй байна гэж хэллээ.
Чи Да-Юй:
- “Ковид-19” цар тахлын халдвар дэгдсэнээс хойш Хятад, Унгар хоёр орон болон хоёр орны ард түмэн харилцан туслалцаж, эв нэгдэлтэй хамтран ажиллаж цар тахлын эсрэг тэмцэхийн үлгэр жишээ болсон юм. Хятад улсаас Унгарт экспортолсон эхний хэсэг “Ковид-19”-ийн эсрэг вакциныг өнөөдөр албан ёсоор Унгарын талд хүлээлгэн өгөв. Энэ бол Ши Жиньпин даргын хэлсэн Хятад улсын вакциныг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгоно гэсэн чухал тунхаглалын хэрэгжилт болох юм гэж хэлэв.
