Эрх тэгш байдал, харилцан суралцах, харилцан ярилцаж хэлэлцэх, хүртээмжтэй байх соёл иргэншлийн үзэл баримтлалыг бий болгож, энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөөтэй бүх хүн төрөлхтний хамтын үнэ цэнийг дэмжиж, соёл иргэншлийн солилцоогоор дамжуулан соёл иргэншлийн хоорондох саад бэрхшээлийг даван туулах, соёл иргэншлээ харилцан суралцах замаар соёл иргэншлийн зөрчилдөөнийг даван туулах, соёл иргэншлийн зэрэгцэн орших байдлаар дамжуулан соёл иргэншлийн давуу талыг даван туулахыг баримталж, Хятад улс хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд Хятадын мэргэн ухааны хувь нэмрийг тасралтгүй оруулж, дэлхийн янз бүрийн сорилтод хамтран хариу арга хэмжээ авч, Хятадын арга шийдлийг гаргаж өгнө.
Тэгш эрх, харилцан суралцах, ярилцан хэлэлцэх, хүлцэнгүй байдлын соёл иргэншлийн үзэл баримтлалыг бий болгох
Энэ оны 09 дүгээр сард Узбекстанд төрийн айлчлал хийх үеэр дарга Ши Жиньпин Шавкат Миромонович Мирзиёев ерөнхийлөгчид нэгэн онцгой төрийн бэлэг хүргэсэн байна. Энэхүү бэлэг нь Хятад, Узбекстан хамтран ажиллаж, засан сайжруулсан Хива эртний хотын түүх, соёлын дурсгалын бяцхан загвар юм.
Дарга Ши Жиньпин “2013 онд Самаркандад айлчлах үеэр эхлүүлсэн эртний Хива хотын түүхэн дурсгалт газрыг хамгаалах, сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж барилгын ажил дуусаж, эртний Хива хотыг улам бүр үзэсгэлэнтэй болголоо” гэжээ. Айлчлалын өмнөхөн дарга Ши Жиньпин Узбекстаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарын үсэг зурсан нийтлэл нийтэлж, эртний хотын сэргээн засварлах төслийг онцгойлон дурджээ.
Өнөөгийн нийгэмд өөрчлөлтийн зуун, зууны тахал хоёр хоорондоо сүлжилдэн, давхарлан оршиж, “Соёл иргэншлийн мөргөлдөөн”, “Соёл иргэншлийн давуу байдал” зэрэг онолууд гарч ирж байна. Ши Жиньпин дарга бүх хүн төрөлхтний хамтын ашиг сонирхол, нийтлэг үнэ өртгөөс эхлээд дэлхийн өөрчлөлт, цаг үеийн өөрчлөлт, түүхийн өөрчлөлтийг гүн гүнзгий, ухаалаг түүхэн өнцгөөс харж, улс орнуудын ард иргэдийн соёл иргэншлийг харилцан суралцах хамтын хүслийг дагаж, цаг эриний бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, аюул эрсдэлийг бууруулж шийдвэрлэхэд Хятадын мэргэн ухаанаар тусалж байна. Мөн хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн үйл хэргийг илүү сайн ахиулахад үзэл суртлын удирдамж хангасан байна.
Сайн, муу, дээд, доод соёл иргэншил гэж байдаггүй. Зөвхөн шинж чанар, бүс нутгийн ялгаа байдаг. Зөвхөн солилцоогоор л интеграц, хөгжил дэвшил боломжтой болно.
Энэтхэгийн далайн баруун эрэгт орших Момбаса бол Кени улсын эртний хятад шаазан эдлэл хамгийн олон олддог газруудын нэг юм. Алс дорнодын тансаг шаазан эдлэл бүр Хятад-Африкийн солилцооны нандин түүхийг агуулсан бөгөөд Хятад, Африкийн ард түмний үе үеийн найрамдлын түүхийг өгүүлдэг. 2022 оны 01 дүгээр сард Хятадын нэгэн аж ахуйн нэгжийн гүйцэтгэсэн Момбаса газрын тосны терминалын төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Тухайн үед Кени улсын ерөнхийлөгч байсан Кенятта уг төслийг олон удаа шалгаж байсан.
"Надаас Кени, Хятад хоёр яагаад ийм нягт хамтран ажилладаг юм бэ гэж хүмүүс байнга асуудаг. Энэ нь Хятад улс биднийг хүндэтгэж, эрх тэгш байдлаар харьцдаг учраас тэр юм гэж би тэдэнд хариулдаг. Хятад улс өөрийгөө өндөрт өргөж, бардам аашилдаггүй. Энэ нь мөн Аферик, Хятадын хамтын ажиллагааны өвөрмөц байдал юм" гэж Кениата сэтгэл хөдлөн ярьж байв.
Грекийн ерөнхийлөгч асан Павлопулос хэлэхдээ "Хятадын түүх соёлын уламжлал, эсвэл Хятад улсын өнөөдрийн нээлттэй, дэвшилттэй хөгжиж байгаагаас үл хамааран бүгд “Соёл иргэншлийн мөргөлдөөн”, "Хүчирхэг улс нь эзэрхэг, ноёрхлыг эрэлхийлдэг” гэсэн онолыг үгүйсгэсэн юм”.
"Хятад улс бол энх тайванч, хөгжиж буй улс орон юм. Өөрийн соёлын онцлогоороо бахархдаг, олон улсын зарчим, хэм хэмжээг баримталдаг, харилцан хүндэтгэхийг уриалдаг улс юм. Хэрэв бүх том улс орнууд Хятад шиг байвал дэлхий илүү тайван байх болно" гэж Францын Олон улсын улс төрийн шинжээч Бруно Гигер хэлэв.
Соёлын харилцан ойлголцлын гүүрийг байгуулж, ард иргэд хоорондын харилцаа холбоог нягтруулна
Хятадын соёл иргэншлийн 5000 гаруй жилийн хөгжлийн түүх нь төрөл зүйл, технологи, нөөц баялаг, хүн төрөлхтөн, тэр ч байтугай үзэл санаа, соёл бүгдийг тасралтгүй түгээн дэлгэрүүлэх харилцаа холбоо, харилцан үйлчлэлийн явцад хөгжиж сайжирсан гэдгийг бүрэн харуулдаг. "Соёл иргэншлийн мөргөлдөөний онол"-ыг соёл иргэншлийн солилцоо, нэгтгэх замаар шийдвэрлэх хэрэгтэй.
Томоохон улс орнууд үлгэр жишээ үзүүлж, эрх тэгш байдал, хамтын ажиллагаа, шударга ёс, хууль дээдлэх ёсыг сурталчилж, томоохон улсын дүр төрхийг харуулах ёстой.
Сүүлийн жилүүдэд Хятад улс Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээний хурал, "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт, ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний яриа хэлэлцээ, Хятад-Францын соёл иргэншлийн яриа хэлэлцээ, Соёл иргэншлийн эртний улс орны форум зэргээр дамжуулан улс орнуудын соёл иргэншлийн солилцоо, хамтын хөгжлийг ахиулах шинэ платформ байгуулжээ. Мөн олон улсын бүх дэлхийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг ахиулах зорилгоор илүү олон хамтын ойлголтыг бүрдүүлж, олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр сайшааж байна.
Хамтын ажиллагааны загваруудыг шинэчилж, хамтын ажиллагааны янз бүрийн хэлбэрийг гүнзгий, бат бөх болгож, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах нөхцөлийг бүрдүүлж, соёл иргэншлийн солилцоо, нэгдэл, гоо үзэсгэлэнг хуваалцдаг ертөнцийг байгуулахад шинэ түлхэц өгөв.
Хятад, Төв Азийн таван орны дипломат харилцааны 30 жилийн ойн дээд хэмжээний видео уулзалт дээр олон талт, харилцан үйлчлэлийн хүмүүнлэгийн солилцооны өргөн хүрээг бий болгож, соёлын төвүүдийг харилцан байгуулах ажлыг түргэтгэж, соёлын өвийн яриа хэлэлцээг идэвхтэй явуулж, эмэгтэйчүүд, Тинк Танк, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын солилцоог үргэлжлүүлэн ахиулахыг Хятадын тал уриалж байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны удирдагчдын 22 дахь чуулга уулзалтад Хятадын тал боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, радио телевиз зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, залуучуудын солилцооны зуслан, эмэгтэйчүүдийн форум, ард түмний найрамдлын форум, уламжлалт анагаах ухааны чуулга уулзалт зэрэг брэнд үйл ажиллагаануудыг зохион байгуулж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны хороо зэрэг төрийн бус байгууллагуудыг зохих үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
Хятад-Арабын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын тал "Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний хамтын ажиллагаа" зэрэг "Найман том хамтын ажиллагаа"-г дурдан санал болгож, олон төрлийн бодит арга хэмжээ авч, Хятад-Арабын соёл иргэншлийн яриа хэлэлцээ, төрийн засаглал, удирдлагын туршлага солилцохыг ахиулав.
Сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл Арабын 4 улс үндэсний боловсролын системдээ хятад хэл оруулахаа зарлаж, Арабын 15 орон тухайн орон нутгийн сургуульдаа хятад хэлний чиглэлийн анги нээж, Арабын 13 улс 20 Күнзийн институт, 2 бие даасан Күнзийн хичээлийн танхим байгуулжээ.
Соёлын харилцан ойлголцлын гүүрийг байгуулж, ард иргэд хоорондын харилцаа холбоог чангатгав. Хятад улс дэлхийн 159 улс орон, бүс нутагтай хамтран Күнзийн институт (Күнзийн хичээл) байгуулж, дэлхийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг ахиулах, Хятадын ард түмэн болон бусад улс орнуудын ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Их Британийн түүхч Тойнбигийн таамаглаж байсанчлан “Энх тайван үзэл ба дэлхийн үзэлд чиглэсэн дэлхийн соёл иргэншлийн хувьд Хятадын үндэстнүүдийн соёл иргэншил ирээдүйн өөрчлөлт болон 21-р зууны хүн төрөлхтний нийгэмд эцэс төгсгөлгүй соёлын үнэт баялаг, үзэл суртлын нөөцийг олгох болно”.
Адил бус соёл иргэншил харилцан суралцсан сайхан дүр зургийг бүтээнэ
"Бүс ба зам" санаачилгыг хамтран хэрэгжүүлж, хоёр талын хамтын ажиллагаа, хөгжилд өргөн боломж олгож, "Бүс ба зам" санаачилгыг Арабын улс орнуудын хөгжил дэвшлийн алсын хараатай холбохыг хичээж, харилцан ашигтай үр дүнд хүргэнэ гэж “Хятад, Арабын орнуудын анхдугаар дээд хэмжээний уулзалтын Эр-Риядын тунхаглал”-аар "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаа, хамтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, шинэ эриний Хятад-Арабын хувь заяаны хамтын цогцыг хамтран бүтээн байгуулах өндөр зэрэглэлийн нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Одоогоос 2000 гаруй жилийн өмнө бизнес аялагчид эх хуурайн торгоны замаар хошуурч, далай дээрх орц, ногооны зам нь дарвуулт онгоцоор дүүрэн байж, Хятад-Арабын орнуудын соёл иргэншил Ази тивийн эх хуурайн хоёр захад цэцэглэн хөгжиж байв. Хятад, Арабын ертөнц хоорондоо харилцаж, үзэл бодлоо солилцож, шинийг санаачилж, соёл иргэншлийн солилцооны ололт амжилтыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, өрнө дорнын уусал нэгдэл, харилцан суралцсан гайхамшигт түүхийг бичжээ. 2000 гаруй жилийн дараа Арабын орнууд идэвхтэй хариу арга хэмжээ авч "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад нэгдэн манлайлан оролцов. Алжир дахь Жамма Лалын Их сүм, Катар дахь Лусаил цэнгэлдэх хүрээлэн, Кувейтийн Төв банкны шинэ төв байр зэрэг томоохон төслүүд нь Хятад-Арабын найрамдлын дурсгалт газар болжээ. Талуудын ойролцоогоор 2 тэрбум иргэд "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын үр шимийг хүртлээ.
"Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт зэрэг чухал санаачилга нь Хятад улс 21-р зууны хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн байдал, хууль тогтоомжийг гүн гүнзгий ойлгож байгаагаас үүдэлтэй. Бүх улс орнууд бие биедээ тусалж, хамтдаа гэр орноо байгуулах ёстой" гэж Беларусын ерөнхий сайдын орлогч асан Тозик хэлэв.
"Даяаршлын" үзэл баримтлалыг анх дурдагчдын нэг болох Мартин Олброугийн үзэж байгаагаар “Өнөөдөр дэлхийд хэрэгтэй зүйл бол олон хүнийг захирдаг цөөн хүний хүч биш, харин ард түмнийг нэгдүүлж, хамт нийтийн зорьсон үйлсийг бүтээх чадвар юм. Хятад улс хуваагдсан ертөнц дэх “ялгааг арилгах” нэгдүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байна”.
Аз жаргалтай амьдралыг эрэлхийлэх нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг ахиулах хамгийн тогтвортой хүч юм. Хятад улс түүхэндээ туйлын ядуурлын асуудлыг шийдэж, хөдөө тосгоны 100 сая орчим ядуу зүдүү иргэд ядуурлаас ангижирч, дэлхийн ядуурлыг бууруулах үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан байна. Хятадын эдийн засгийн хүчин чадал түүхэн үсрэлт хийж, эдийн засгийн ерөнхий хэмжээ нь дэлхийн эдийн засгийн 18 хувийг эзэлж, дэлхийд 2-р байр эзэлдэг. Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлтөд дунджаар 38.6 хувийн хувь нэмэр оруулав. Хятад улс дэлхийн хамгийн том хурдны төмөр замын сүлжээ, хурдны замын сүлжээ, дэлхийн хамгийн том боловсролын систем, нийгмийн баталгааны систем, анагаах ухаан, эрүүл мэндийн системийг байгуулж, ард түмний амьдрал бүх талаар дээшилсэн...
Найрсаг зэрэгцэн оршиход нийцсэн Хятадын хандлага, хэв маяг нь 21-р зууны олон улсын харилцаанд шинэ уур амьсгал авчирсан байна. Хятад улс шинэ аяндаа бүх хүн төрөлхтний хамтын үнэ өртгийг үргэлж баримталж, үнэ өртгийн утгын талаар адил бус соёл иргэншлийн ойлголтыг ойлгож, өөр өөр улс орны хүмүүсийн өөрсдийн хөгжлийн замаар эрэл хайгуул хийхийг хүндэтгэж, хүн төрөлхтний соёл иргэншлийн бүхий л гайхамшигт ололт амжилтаас суралцан шингээх болно. Мөн дэлхийн улс орнуудтай хамтран ажиллаж, мөнхийн энх тайван, бүх нийтийн аюулгүй байдал, хамтын хөгжил цэцэглэлт, нээлттэй, хүртээмжтэй, цэвэр, үзэсгэлэнтэй ертөнцийг бий болгоно.
