solongonews
Хөдөө аж ахуйн хүчирхэг орны бүтээн байгуулалтыг хурдасгах тухай өгүүлэл нийтэлжээ
2023-03-16 11:31
Хөдөө аж ахуйн хүчирхэг орны бүтээн байгуулалтыг хурдасгах тухай өгүүлэл нийтэлжээ

Гуравдугаар сарын 16-нд нийтэлсэн “Чюү Ши” сэтгүүлийн энэ оны 6 дугаар хэвлэлд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Хөдөө аж ахуйн хүчирхэг орны бүтээн байгуулалтыг хурдасгаж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулъя” гарчигтай өгүүллийг нийтэлжээ. 

Өгүүлэлд онцлохдоо "Хөдөө аж ахуй хүчирхэг орныг бүтээн байгуулахад эрхбиш бүх хүчээ дайчлан бодит ажлуудыг хийж, хөдөө тосгоны сэргэн мандлыг бүх талаар ахиулж, орчин үеийн бүтээн байгуулалтыг хурдасгах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн хүчирхэг орны бүтээн байгуулалтын зорилтыг баримталж, хөдөө аж ахуй, хөдөөгийн ажлыг чин сэтгэлээсээ ажилах шаардлагатай. Хөдөө аж ахуйн сэргэн мандалтыг бүх талаар ахиулж, 2035 он гэхэд хөдөө аж ахуйн орчин үеийн хөгжлийг үндсэндээ биелүүлж, энэ зууны дунд үед хөдөө аж ахуйн хүчирхэг социалист орныг бүх талаар байгуулах нь ХКН-ын Намын төв хорооноос гаргасан стратегийн төлөвлөгөө юм. Улс орноо хүчирхэгжүүлхэд тариачдыг хүчирхэгжүүлэх ёстой. Тариачид хүчирхэг байхад л улс орон хүчирхэг байж чадна. Үр тариа, хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүний тогтвортой, баталгаатай хангамжийг хангах нь хөдөө аж ахуйн хүчирхэг орныг байгуулахад тэргүүн зэргийн ач холбогдолтой ажил болно. Хөдөө орон нутгийг сэргэн мандлыг бүх талаар дэмжих нь шинэ эрин үед хөдөө аж ахуйн орчин үеийн хүчирхэг орыг байгуулах чухал ажил юм. Хөдөө аж ахуйн хучирхэг орыг бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологийн хоёр  жолоодлогод тулгуурлах, шинэчлэх шаардлагатай. Хөдөө орон нутгийн орчин үеийн бүтээн байгуулалтыг эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай" гэв.

Өгүүлэлд "Хөдөө аж ахуйн хүчирхэг орныг байгуулхад хөдөлмөрлөж, ажиллаж, тэмцэж байх хэрэгтэй. Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, хөдөөгийн орчин үеийн хөгжлийн хурдцыг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн хүчирхэг орныг бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай" гэж онцлон тэмдэглэсэн байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл