solongonews
Ши Жиньпин Хятад, Антигуа ба Барбуда дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын цахилгаан илгээв
2023-01-02 12:48
Дарга Ши Жиньпин Хятад, Антигуа ба Барбуда дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын цахилгаан илгээв.

Хятад улсын дарга Ши Жиньпин, Антигуа ба Барбуда улсын амбан захирагч Родней Уилльямс нар 01-р сарын 01-нд харилцан баярын цахилгаан утас илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд баяр хүргэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ "Антигуа ба Барбуда бол Хятад улсын Карибын тэнгис орны чухал хамтын ажиллагаа мөн. Хятад Антигуагийн дипломат харилцаа тогтоосноос хойш 40 жилийн турш, хоёр орны харилцаа нааштай хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тогтвортой, ажил хэрэгч хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, ард түмний найрамдал улмаар зузаадаж байна.  Цар тахал гарснаас хойш Хятад, Антигуагийн харилцан туслалцаж, хатуу бэрхшээлийг хамтдаа туулж, хоёр орны найрсаг харилцааны шинэ хуудсыг бичив. Би Хятад, Антигуагийн харилцааны хөгжилд маш их анхаарал хандуулж, дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор шинэ гараа болгож, олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, “Бүс ба зам”-ыг өндөр чанартайгаар хамтдаа байгуулж, Хятад, Антигуагийн харилцааны нэн сайн сайхан ирээдүйг нээнэ" гэв.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл