“06.01”-ний олон улсын хүүхдийн баяр тохиож байгаа үеэр, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 05-р сарын 30-нд Жянсү мужийн Хуай Ань хотын Шинь Ань бага сургуулийн хошууч багачуудад хариу захидал илгээж, тэднийг халуун дотноор урамшуулж, тэд нар болон бүх Хятадын хүүхдүүдэд баярын өдрийн мэнд хүргэсэн байна.
Ши Жиньпин хариу захидалдаа: Та нарын сургууль бол “Шинь Аний эх орончид”-ын эх сургууль болох юм, та нар сургуулийнхаа хувьсгалт түүхээр омогшиж, намын түүхийг сайтар суралцдаг тухайгаа захидалдаа бичсэн байсан гэжээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ: тухайн үед, намын халамж болон удирдлага дор, “Шинь Аний эх орончид” хатуу бэрхээс шантраагүй байж, Хятадын хагас нутгаар явж, соёл урлагаар зэвсэг болгож, Японыг эсэргүүцэн эх орноо аврахыг уриалж, намын үзэл санааг ухуулж, эх орноо хайрлан хамгаалах үзэл санааг дэлгэн харуулсан юм. Та бүхэн өөрийн бодит байдлын дагуу намын түүхийг сайтар суралцаж, баатарчуудаар үлгэр дууриал болгож, бага наснаасаа гуйвашгүйгээр намаа дагаж, хатуужилтай суралцаж, хүслэнтэй, хатуу зоригтой, чадвартай байж, ёс суртахуун, оюун ухаан, биеийн тамир, урлагийн цогц хөгжлийг чармайн биелүүлэхийг хүсэж байна гэжээ.
