solongonews
Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай цахим уулзалт хийв
2023-12-31 22:03
Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай цахим уулзалт хийв.

        Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 30-ны үдээс хойш Бээжингээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай цахим уулзалт хийв.

        Ши Жиньпин "Оны сүүлд Путин ерөнхийлөгчтэй цахим уулзалт хийж байгаадаа баяртай байна. Энэ нь нэгэнт бидний сайн сайхан уламжлал болсон билээ. Бидний хамтын удирдлагаар Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа илүү боловсрон бэхжиж, хоёр орны хамтын ажиллагааны дотоод хөдөлгөх хүч, өвөрмөц үнэ цэн илүү илэрхий болсон юм. Энэ оны өмнөх 11 сард Хятад, Оросын хоёр талт худалдааны хэмжээ нэмэгдэн дахин шинэ тэмдэглэл бүтээж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа сайжран уялдаж, эрчим хүчний хамтын ажиллагаа улам чухал үүрэг гүйцэтгэн, чухал салбаруудын хамтын ажиллагааны төслүүд тогтвортой хэрэгжив. Орон нутаг хоорондын хамтын ажиллагаа ирмүүн хөгжиж, хүмүүнлэгийн харилцаа солилцоо явах тусмаа нягтшиж, спортын солилцооны жилийн үйл ажиллагаа эмх цэгцтэй өрнөж, хоёр талын найрсаг харилцааны нийгмийн хийгээд иргэдийн үндэс суурь бэхжив. Өөрчлөлт ээдрээ давхацсан олон улсын нөхцөл байдлын өмнө Хятад, Орос хоёр тал хамтран ажиллах анхны зорилтоо ямагт баримталж, стратегийн шийдэмгий байдлаа хадгалж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан нөгөө талынхаа хөгжлийн боломж, глобал түнш нь байж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусыг чармайн бүтээж, дэлхий нийтэд илүү олон тогтвортой шинж чанарыг сэлбэх ёстой" гэв.

        Владимир Путин "Хоёр орны сайн сайхан уламжлалыг үргэлжлүүлэн шинэ оны босгон дээр Ши Жиньпин даргатай цахим уулзалт хийж, энэ оны Орос, Хятадын харилцааны хөгжлийн үр дүнг хамтдаа дүгнэж, ирэх оны хоёр талт хамтын ажиллагааны зураг төлөвлөгөөг гаргаж буйдаа баяртай байна. Өнөөгийн ээдрээ хүндрэл ихтэй олон улсын нөхцөл байдал дор Орос, Хятадын харилцаа хөгжлийн сайн чиг хандлагаа хадгалж, эрчим хүч, хөдөө аж ахуй, зам харилцаа, дэд бүтэц, спорт, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагаа тогтвортой ахиж, Орос, Хятадын харилцааны уян хатан, боловсронгуй, тогтвортой шинж чанар улам эрчимжиж, Орос, Хятадын стратегийн хамтын ажиллагааны чухал ач холбогдол улам тод томруун болсон нь 21-р зууны том гүрнүүдийн харилцааны үлгэр жишиг гэж хэлж болох юм. Хятадын талтай харилцаа холбоогоо нягтруулж, олон салбарын хамтын ажиллагаагаа эерэгээр урагш ахиулахыг Оросын тал хүсэн эрмэлзэж байна. НҮБ, ШХАБ, БРИКС, Хорийн бүлэг зэрэг олон талт индэрт Хятадын талтай хамтран ажиллахаа нэмэгдүүлж, илүү шударга, зүй зохистой олон улсын дэглэмийг бүтээн байгуулахыг хамтдаа урагш ахиулж, тус тусийн зүй ёсны ашиг тусаа хамгагалан, олон улсын шударга ёсыг хамгаалахын тулд хамтдаа хичээл зүтгэл гаргахад Оросын тал бэлэн байна" гэв.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл