
Чинхуа их сургуулийн Эдийн засаг, менежментийн дээд сургуулийн Зөвлөх нарын хорооны 2020 оны хурал 12-р сарын 03-ны өдөр Бээжин хотноо болж, Ши Жиньпин дарга видеогоор үг хэлж, Зөвлөх хороо байгуулагдсаны 20 жилийн ойд баяр хүргэжээ.
Тэрээр "КОВИД-19" цар тахал дэлхий дахинд газар авч, олон улсын эдийн засагт ноцтой хохирол учруулж, тодорхойгүй хүчин зүйл илт нэмэгдсээр байгаа тул улс орнууд эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт үзлийг баримталж, тулгарч буй өрсөлдөөн сорилтыг хамтдаа зохицуулах ёстой.
Хятад улс "эдийн засгийн дотоод эргэлтээр гол цогц болгож, дотоод болон гадаад гэх хос эргэлтийг харилцан ахиулах" хөгжлийн шинэ төлөвийг бий болгож байна. Бид гадаадад нээлттэй хөгжлөө тэлж, олон улсын зах зээлд илүү идэвхтэй нэгдэж, улс орнуудтай хөгжлийн боломжоо хуваалцаж, дэлхийн эдийн засгийн сэргэлт улам их хувь нэмэр оруулах болно. Үүний тулд Хятад улс боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын олон улсын солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд зөвлөх нарын хорооны бүх гишүүд өөрсдийн санал санаачилгаа идэвхтэй өргөн дэвшүүлж, Хятадын хөгжилд улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж найдаж байна гэжээ.
