Орон нутгийн цагаар 01-р сарын 06-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Момбаса хотод Бүгд Найрамдах Кени Улсын Гадаад хэргийн сайд Омамотой хэлэлцээ хийв.
Омамо Кени улсаас олдсон эртний Хятадын зоосны зургуудыг үзүүлж, Кени, Хятадын найрамдал өнө эртний түүхтэй, хоёр орны солилцоо 600 гаруй жилийн тэртээгээс эхэлж ,Хятадын агуу далайчин Жэн Хэ Момбаса хотод зочилж байсан тухай танилцуулсан байлаа. Омамо, хоёр орон үргэлж бие биенээ хүндэтгэж, харилцан итгэлцсээр ирсэн бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгсөн юм. Кенийн эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хятад улсад гүнээ талархаж байна. Хятадын хүчтэй тусламж, “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтад хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлсэн нь Кени улсын эдийн засгийн хурдацтай хөгжил, шинэ дэд бүтцийн үр шимийг хүртээлээ. Хятад улс Кени улсын хөгжлийн чухал түнш болсон бөгөөд бид хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг цаашид бэхжүүлэхийг хүсэж байна. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын Ⅷ бага хуралд Ши Жиньпин даргын санаачилсан “Есөн төсөл” санаачилгыг Кени улс өндрөөр үнэлж, энэхүү төсөл нь Африк, Хятадын бат бөх түншлэлийн харилцаа, Хятад улс Африк тивийн хөгжилд тус дөхөм үзүүлэх чин сэтгэл, үйл ажиллагааг дахин харуулж байна. Кени улс Хятад улстай хамтран форумын санаачилга, нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Африк Хятадын хамтын ажиллагааг ахиулж, илүү үр дүнд хүрэхэд бэлэн байна гэжээ.
Хятад, Кени хоёр урт удаан хугацааны харилцааны түүхтэй. 600 гаруй жилийн өмнө Хятадын далайчин Жэн Хэний Кени болон Африкийн бусад орны найрсаг харилцаа нь Хятад улс үргэлж энх тайвныг эрхэмлэгч, үнэнч, эв найрамдалтай орон байсаар ирснийг бүрэн нотолсон юм. 600 жилийн дараа өнөөдөр Хятадын инженер техникийн ажилтнууд Кенийн эдийн засгийн хөгжил, үндэсний бүтээн байгуулалтыг дахин дэмжиж байгаа нь шинэ эриний Хятад, Кенийн найрамдлын хүчирхэг жишээ болсон юм. Хятад, Кенийн хамтын ажиллагаа амжилттай үр дүнд хүрч, Хятад улс Кени улсын худалдааны хамгийн том түнш, гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн том улс, төслийн хамгийн том гүйцэтгэгч болсон. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Кенийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаанд шинэ утга санааг нэмж, шинэ эрч хүч нэмэхийг Хятад улс хүсэж байна.
Мөн Ван И хэлэхдээ "Дэлхийн хэмжээнд цар тахал газар авсаар байна. Хятад улс Африк тивд дахин нэг тэрбум тун вакцин нийлүүлнэ гэж Ши Жиньпин дарга мэдэгдэв. Үүнд Хятад улс Кени улсыг тэргүүн байранд тавьж байна. Хятад улс Кенид вакцины хүйтэн гинжин хэлхээний системийг сайжруулахад туслахад бэлэн байж, вакцин, вирус илрүүлэх урвалж үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Хоёр тал эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, гол төслүүдийн бүтээн байгуулалтыг ахиулж, Кени улс төмөр замын дагуу эдийн засгийн бүс, аж үйлдвэрийн парк байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтын хөгжлийн үр нөлөөг бий болгох ёстой. Кени улс Африкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлоход дөхөм үзүүлэх болон худалдааны санхүүжилтийн квотыг бүрэн ашиглахыг хүсэж, Хятадын олон улсын импортын яармаг, Хятад Африкийн эдийн засаг худалдааны яармагт идэвхтэй оролцож, Кенийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд их хэмжээгээр нэвтрүүлэхийг хүсэж байна. Хятад улс Хятадын компаниудыг Кенид хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлсээр байх болно" гэжээ.
Хоёр тал мөн адил анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг бататгаж, олон талт зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны хууль ёсны эрх ашгийг хамтдаа хамгаалах талаар санал нэгдэв. Омамо хэлэхдээ, Кени улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадын олон улсын үйл хэрэг дэх чухал нөлөө, үүргийг өндрөөр үнэлж, дэлхийн хөгжлийн санаачилгад идэвхтэй оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хэлэлцээний дараа хоёр тал дижитал эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, Кенийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлох зэрэг тараах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, сэтгүүлчидтэй уулзсан байна.
Хэлэлцээнд Кени улсын Сангийн яам, Худалдаа, аж үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам, Мэдээллийн яамны сайд нар оролцож, холбогдох салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон байна.
