solongonews
Сүн Тао, Амарбаясалан нар цахим уулзалт хийв
2021-09-18 10:32
Сүн Тао, Амарбаясалан нар цахим уулзалт хийлээ

    ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцааны яамны сайд дарга Сүн Тао МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай 09-р сарын 17-нд цахим уулзалт хийсэн байна.

   Сүн Тао, Хятад, Монгол бол уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш, КОВИД-19 цар тахал дэгдсэний дараа харилцан туслалцаж, хатуу бэрхийг хамтдаа даван туулж ирлээ. Саяхан ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулах тухайд нийтлэг ойлголтод хүрч, улмаар хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Хоёр тал төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг практик дээр сайтар хэрэгжүүлэн, зуун жилд тохиож байгаагүй цар тахлын нөлөөг зохицуулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хөгжлийн стратегийн уялдаа холбоог нэмэгдүүлж, тал талынхаа язгуур ашиг сонирхолд холбогдсон асуудлаар харилцан дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулах ёстой гэж илэрхийллээ.

   Амарбаясгалан ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд баяр хүргээд, цар тахлын эсрэг Монголын талд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ. Тэрээр:

- Монгол, Хятадын харилцаа нь Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд маш чухал болохоор хоёр орны харилцааны хөгжилд Монголын тал ихэд анхаарал хандуулдаг. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлого баримталдаг бөгөөд Хятад улсын дотоод хэрэгт оролцохгүй байж, вирусийн үүсэл гарлыг хайх ажлыг улс төржүүлэхийг эсэргүүцнэ. Түүнчлэн цар тахлын сөрөг үр дагаврыг арилгаж, Хятад улс хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, өндөр дээд зиндааны хэлхээ холбоог эрчимжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл