Хятад улсын дарга Ши Жиньпин 2013 онд Казакстан, Индонези зэрэг улсад айлчлах үеэр “Бүс ба зам” санаачилгыг анх дэвшүүлсэн юм. Анхлан уг санаачилга нь хөрш зэргэлдээ зам дагуух 64 улс орныг хамарч байсан бол одоо Хятад улс нэгэнт уг санаачилгын хүрээнд дэлхийн 150 улс орон, 32 олон улсын байгууллагатай 200 гаруй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 3000 гаруй төсөл хөтөлбөрийг санаачлаад байгаа юм. Холбогдох гаалийн бүртгэлээс үзэхэд 2022 онд Хятад улс болон “бүс ба зам” дагуух улс орнууд хоорондын импорт экспортын хэмжээ түүхэн шинэ рекорд тогтоож, Хятадын гадаад худалдааны ерөнхий өртөгт 32.9 хувийг эзлэх болжээ. Үүнийг “Бүс ба зам” санаачилгыг анх дурдсан 2013 оныхтой харьцуулбал 7.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан юм. “Бүс ба зам” санаачилга Хятадын эдийн засгийн хөгжилд түлхэц үйлдэл үзүүлэхээр зогсохгүй зам дагуух улс орнуудад дэд бүтцийн томоохон төсөл, бүтээн байгуулалтуудыг эхлүүлснээр оролцогч талуудын зам харилцаа сайжирч, бүс нутгийн интеграци идэвхжин, эдийн засаг өсөж, ядуурлыг тодорхой хэмжээнд бууруулж чадсан юм.
Хятад улсын дарга Ши Жиньпин:
- “Бүс ба зам” санаачилга нь зам дагуух улс орны ард иргэдийг хооронд нь нягт холбож, хамтран ажиллаж хамтаар хожих, хамтаар хөгжих, улс орнуудын ард иргэдэд хөгжлийн үр өгөөжийг хамтаар хүртээхэд хүчин зүтгэж байна. Энэ нь мөн ч Хятад улсаас дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах санаачилгын чухал зорилт юм хэмээн онцолсон байдаг. “Бүс ба зам” санаачилгын баримталж байгаа торгоны замын үзэл баримтлал нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бат бэх түүх соёлын үндэс суурь хангаад зогсохгүй түүний хамтаар зөвшилцөж хамтдаа байгуулж хамтдаа хуваалцах зарчим болон олон талт үзэл нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад чухал онолын үндэс суурь хангаж байна.
“Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах нь зөвхөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх төдий биш дэлхийн хөгжлийн арга хэлбэр болон дэлхийн засаглалыг төгөлдөржүүлэх, эдийн засгийн даяаршил эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах чухал арга зам мөн. “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт нь улс орнуудын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтад бат бэх үндэс суурь тавьж, улс орнуудын эдийн засгийн харилцан уялдаатай хөгжлийг ахиулахаар дамжуулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг хөгжлийн эрч хүчээр сэлбэж байна. Мөн улс орнуудын иргэдийн хүмүүнлэг соёлын талаар харилцан нэвтрэхийг ахиулахаар дамжуулан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтад хүмүүнлэг соёлын утга агуулгыг нэмэрлэж байгаа юм.
Өнөөдөр хүн төрөлхтөн цар тахал, дайн дажин, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэлтэй тогтворгүй нөхцөл байдалд тулгарч байна. Энэ ээдрээтэй цаг мөчид Хятад улс “бүс ба зам” -ыг энх тайвны зам, хөгжил цэцэглэлийн зам, нээлттэй зам, шинийг санаачлах зам, соёл иргэншлийн зам болгон бүтээн байгуулах зорилго тавин ажиллаж, түүнийг дэлхийн улс орнуудтай хамгийн өргөн хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлэх олон улсын шинэ тавцан болгож байна. “ бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах бол Хятад улс шинэ түүхэн нөхцөл дор бүх талаар гадаадад нээлттэй байх чухал арга хэмжээ, харилцан ашигтай харилцан хожих чухал тавцан юм. Уг санаачилгыг дэвшүүлснээс хойших арван жилийн турш “Бүс ба зам”-ын “найзын тойрог” улам бүр өргөжин тэлж, оролцогч улс орон тасралтгүй нэмэгдэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтад бат бэх үндэс суурийг тавьж байна.
