Ши Жиньпин Меркельтэй видео уулзалт хийлээ
2021-10-14 16:03
Ши Жиньпин Меркельтэй видео уулзалт хийлээ
Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 13-нд Германы канцлер Меркельтэй видео уулзалт хийж, найрсаг орчинд хоёр тал Хятад Герман, Хятад Европын сүүлийн жилүүдийн харилцааны хөгжлийг дүгнэсэн бөгөөд холбогдох асуудлаар санал бодлоо гүнзгий солилцжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, та бол Хятадын хуучин найз. Хятад хүмүүс андын журмыг маш эрхэмлэдэг болохоор найз нөхдөө хэзээд мартдаггүй.Та Германы канцлерын үүрэгт ажлаасаа удалгүй чөлөөлөгдөх гэж байна. Тэтгэвэртээ гарсны дараа Хятад улсад зочлохыг урьж байна, Хятадын үүд хаалга танд хэзээд нээлттэй бөгөөд та өөрийн хүссэн газартаа хүрч болно, боломжтой үед бид дахин уулзан яриа өрнүүлье гэжээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
