solongonews
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх их хурал болно
2019-08-29 14:53
10-р сарын 01-д БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх их хурал болно.

    10-р сарын 01 буюу Улсын баярын өдөр, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр Бээжингийн Тянь Ань Мэний талбайд сүр далайцтай болно. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын ёслолд чухал үг хэлнэ. Баярын нээлтийн дараа, сүр жавхлантай цэргийн парад, олон нийтийн жагсаал болох юм. 10-р сарын 1-ний орой, улсын баярын тэмдэглэлт үйл ажиллагаа Бээжингийн Тянь Ань Мэний талбайд болж, нам төрийн удирдагчид нийслэлийн олон салбарын иргэдийн төлөөлөлтэй хамтдаа баяраа тэмдэглэж, уран сайхны тоглолт, салютын шоу үзэх юм.

Баярын тэмдэглэлт үйл ажиллагааны үеэр төрийн гавьяат, төрийн яруу алдартнуудыг тодруулна. Хятадын онцлогтой социалист бүтээн байгуулалт, эх орноо хамгаалах үйлст чухал хувь нэмэр оруулсан, онц гавьяа байгуулсан, эрхэм дээд ёс суртахуунтай, олон нийтээрээ хүлээн зөвшөөрсөн гарамгай зүтгэлтэн, Хятадын онцлогтой социализмын орчин үежсэн бүтээн байгуулалт,гадаад дотоодын солилцоо, хамтын ажиллагааг ахиулах, дэлхийн энх тайвныг хамгаалахад гарамгай хувь нэмэр оруулсан гадаадын хүмүүс, мөн олон салбар, олон ажил төрөлд чухал хувь нэмэр оруулсан, эрхэм дээд нэр алдартай, олонд хүлээн зөвшөөрсөн гарамгай зүтгэлтнүүдэд төрийн яруу алдартны цол хэргэм тус тус олгоно. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн биеэр одон, шагнал, гэрчилгээг гардуулах юм байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл