Хятад улсын дарга Ши Жиньпин Туркменстаны ерөнхийлөгч Бердымухамедов, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Шердар Бердымухамедов нартай 03-р сарын 16-ны өдөр утсаар ярив.
Ши Жиньпин Туркменстаны ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болсонд баяр хүргэж, Щердар Бердымухамедовт Туркменстаны ерөнхийлөгчөөр сонгогдсонд дахин баяр хүргээд, Туркменстан "Хүчирхэг гүрний шинэ эрин үеийн сэргэлт"-ийн үйлсэд шинэ, илүү их амжилт гаргахыг хүссэн байна.
Ши Жиньпин дарга:
- Сүүлийн жилүүдэд Хятад, Туркменстаны харилцаа үсрэнгүй хөгжиж, хоёр тал стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа түүхэн дэх хамгийн дээд түвшинд хүрээд байна. Хятад, Туркменстаны харилцааг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үзэж, Туркменстаны дотоод, гадаад бодлогыг тууштай дэмжин, Туркменстаны дотоод хэрэгт гадны хүчин хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ. Туркменстаны хамт хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт хүргэж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад бэлэн байна. Хятад, Туркменстаны хамтын ажиллагаа нь хоёр талын харилцан итгэлцэл, чин найрамдлын өндөр түвшнийг бүрэн харуулж байна. Хоёр тал гарын үсэг зурсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны таван жилийн төлөвлөгөөнд Хятад, Туркменстаны ирээдүйн бүх талын хамтын ажиллагааны замын зураглалыг гаргаж, хамтын ажиллагааны гол чиглэл, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхой болгосон байна гэж хэлэв.
Хоёр тал эрчим хүч, байгалийн хий зэрэг салбар дахь хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, "Бүс ба зам" санаачилгыг Туркменстаны талын "Торгоны замыг сэргээх" стратегитэй уялдуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааны орон зайг улам өргөжүүлэн хөгжүүж, илүү том, илүү шинэ үр дүнд хүрч, хоёр орны ард түмний сайн сайхан хөгжлийг ахиулна.Өнөөгийн олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал ээдрээтэй, эмзэг байгаа тул хоёр тал томоохон асуудлаар цаг тухайд нь харилцаж, нягт хамтран ажиллаж, бие биенээ дэмжиж, олон талт үзлийг үнэнхүү баримталж, олон улсын харилцааг ардчилал, олон улсын шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулах ёстой.
Бердымухамедов, Щердар Бердымухамедов нар Туркменстан Хятадын харилцааны сүүлийн жилүүдэд олсон ололт амжилтыг өндрөөр үнэлж, Туркменстаны тал Хятад улстай найрсаг хамтын ажиллагааны бодлогыг тууштай баримталж, Хятадын талтай хамтын хүчин чармайлт гаргаж, төрөл бүрийн салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй ахиулан, Туркменстан Хятадын харилцааг цаашид хөгжүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөх болно гэдэгт итгэж байна.
