solongonews
Ши Жиньпин, Вьетнамын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг харилцан баярын цахилгаан илгээв
2023-01-14 21:13
Ши Жиньпин, Вьетнамын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг харилцан баярын цахилгаан илгээв.

ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин, Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг нар 01-р сарын 14-ний өдөр харилцан баярын цахилгаан илгээж мэндчилгээ дэвшүүлжээ. 

Ши Жиньпин дарга Хятадын нам, засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Нгуен Фу Чонг болон Вьетнамын нам, засгийн газар, ард түмэнд удахгүй болох гэж буй Хятадын цагаан сарын чин сэтгэлийн мэнчилгээ дэвшүүлэв.

Ши Жиньпин дарга "2022 он бол Хятад, Вьетнамын нам, хоёр орны тус тусын хөгжилд чухал ач холбогдолтой, мөн Хятад-Вьетнамын харилцааны чухал жил юм. Энэ онд Хятадын Коммунист Намын ХХ их хурал амжилттай хуралдаж, шинэ эрин, шинэ аялалд Хятадын Коммунист намын ажил үүргийг дэвшүүлсэн юм. Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны удирдлага дор Вьетнамын ард түмэн Вьетнамын Коммунист Намын 13-р Их Хурлын үзэл санааг бүрэн хэрэгжүүлжээ. Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг ХКН-ын ХХ их хурал өндөрлөсний дараахан Хятадад амжилттай айлчилж, хоёр тал Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг цаашид бэхжүүлэх, гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргав. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, уламжлалт нөхөрлөлийг бэхжүүлж, хоёр ард түмний сайн сайхан байдлыг үр дүнтэй болгодог гэж үзэж байгаа бидний хүрсэн өргөн зөвшилцлийн хэрэгжилтийг хоёр тал болон орон нутгийн холбогдох яам, орон нутаг эрчимжүүлж байна" гэв.

Ши Жиньпин мөн "Би 2023-ыг тэсэн ядан хүлээж, Хятад-Вьетнамын харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийн замыг батлахын тулд ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой ойр дотно харилцаатай байхад бэлэн байна. Хятад улс Вьетнамыг хамтын ирээдүйтэй, бүс нутгийн дипломат харилцааны нэн тэргүүний чиглэлтэй стратегийн ач холбогдолтой нийгэмлэг гэж үздэг бөгөөд Вьетнамтай хөгжлийн стратегийн холболтыг бэхжүүлэх, янз бүрийн салбарт бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын болон бүс нутгийн үйл ажиллагаанд харилцаа, зохицуулалтыг сайжруулах, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийг дэмжих эрхэм үйлсэд эерэг хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэв.

Нгуен Фу Чонг хэлэхдээ "Өнгөрсөн онд Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын Төв хорооны удирдлага дор, Шинэ эриний Ши Жиньпиний Хятадын онцлогтой социализмын тухай зааврын дагуу, ХКН-ын ХХ их хурлыг амжилттай зохион байгуулсан юм. Энэ нь Хятадын ард түмний улс төр туйлын чухал үйл явдал болсон юм. Хятадын Коммунист Намын удирдлага дор, Хятадын Коммунист Намын ХХ их хурлын дэвшүүлсэн зорилго, алсын харааг Хятадын ард иргэд амжилттай биелүүлж, орчин үеийн социалист орныг цогцлоон байгуулж, хоёр дахь зуун жилийн зорилтоо биелүүлэхийн тулд хичээнэ" гэдэгт бид итгэж байна.

Нгуен Фу Чонг мөн хэлэхдээ, Хоёр талын ерөнхий нарийн бичгийн дарга нарын хүрсэн цуврал зөвшилцлийн удирдлаган дор Вьетнам-Хятадын харилцаа хөгжлийн эерэг эрч хүчээ хадгалж, чухал ахиц дэвшил гаргалаа. ХКН-ын ХХ их хурал өндөрлөсний дараа би Вьетнамын нам, засгийн газрын төлөөлөгчдийн хамт Хятадад албан ёсны айлчлал хийж, бүрэн амжилтанд хүрсэн. Айлчлалын үеэр байгуулсан гэрээ, зөвшилцлийг хэрэгжүүлэхэд хоёр талын бүх яам, орон нутаг удирдан чиглүүлэх, хоёр орны хооронд социалист бүтээн байгуулалтын онол, практикийн талаар стратегийн харилцаа тогтоох, хоёр талын болон хоёр орны харилцааг тасралтгүй хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг урагшлуулах, хийх арга замыг зааж өгөх, шинэ түвшинд гарахад ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй хамтран ажиллахад бэлэн байна. Хятадын Коммунист нам цаашид ч хөгжиж, Хятад улс хөгжин дэвжиж, ах дүү Хятад ард түмэн шинэ ондоо аз жаргалтай, эв найртай байхыг хүсье!

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл