solongonews
Ши Жиньпин Киприйн шинэ ерөнхийлөгч Христодулидест баяр хүргэв
2023-03-01 14:25
Ши Жиньпин Киприйн шинэ ерөнхийлөгч Христодулидест баяр хүргэв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Кипр Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Никос Христодулидест цахилгаан илгээж баяр хүргэв.

Ши Жиньпин "Хятад, Киприйн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хөгжиж, хоёр орны найрамдал бэхжиж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа нягтарч байна. Миний бие Хятад, Киприйн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, ерөнхийлөгч Христодулидестэй хамт Хятад Киприйн стратегийн түншлэлийн харилцааг ахиулан их үр дүнд хүргэж, хоёр ард түмэнд нэн их аз жаргал авчрахад бэлэн байна" гэжээ. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл