solongonews
Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 92 жилийн ойг тэмдэглэлээ
2019-08-01 10:45
Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 92 жилийн ойг тэмдэглэлээ

Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 92 жилийн ойн баярт тохиолдуулан БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ 2019 оны 07-р сарын 31-ний орой “8·1”-ны арми байгуулагдсаны өргөн их хүлээн авалт хийлээ.

Хүлээн авалт Хятад, Монгол хоёр орны төрийн дууллын эгшиглэн дунд ёслол төгөлдөр эхэлж, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, элчин зөвлөх Ян Чиндүн, Цэргийн атташейн үүрэг гүйцэтгэгч, хурандаа Ян Шюнь, МУ-ын УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, хошууч генерал А.Ганбат, МУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Х.Батбилэг, Хил Хамгаалах Ерөнхий Газрын дэд дарга бөгөөд Хилийн Цэргийн Штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн зэрэг хоёр орны цэрэг засгийн өндөр албаны хүмүүс, нийгмийн олон салбарынхан, олон орноос МУ-д суугаа дипломат ажилтнууд болон цэргийн атташе нар, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, Хятадын цагаач иргэд, болон МУ-д суралцаж буй Хятадын оюутнуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид зэрэг 200 гаруй хүн оролцлоо.

Элчин сайд Шин Хаймин юуны өмнө Хятадын Ардын Чөлөөлөх Армийн офицер дайчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр:

- 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин МУ-д амжилттай айлчилснаас хойш, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцаа урагштай хөгжиж, цэрэг армийн салбарыг оролцуулсан олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, Хятад, Монгол хоёр орон нэр нидэртээ нийцсэн сайн хөрш, сайн түнш, сайн найз болсон юм. Энэ онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, мөн БНХАУ, МУ хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад амжилттай айлчлан, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтад оролцсон.

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань МУ-д амжилттай айлчилж, МУ-ын Үндэсний их баяр наадамд оролцож, хоёр орны олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаанд амьжиргааны шинэ хүч сэлбэсэн билээ. Иймэрхүү нөхцөл байдалд, бид Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны баярыг хамтдаа тэмдэглэж буй нь чухал ач холбогдолтой юм гэж хэллээ.

      Элчин сайд Шин Хаймин: Батлан хамгаалалт, цэрэг армийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа бол Хятад, Монгол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. БНХАУ, МУ дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилд, хоёр орны цэрэг армийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж, асар их ололт амжилтад хүрч, гүн зузаан найрамдал нөхөрлөл тогтоосон. Сүүлийн жилүүдэд хоёр орны цэрэг арми хоорондын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, энхийг дэмжих нэгдсэн сургуулилт, боловсон хүчний бэлтгэл сургалт, хил хамгаалалтын харилцаа холбоо зэрэг салбар дахь хамтын ажиллагаа гүнзгийрэн, “Бүс ба зам” санаачилга болон МУ-ын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн стратегийн холболтод аюулгүй байдлын бат бэх баталгаа хангаж өгсөн байна. Ирээдүйд Хятадын тал бие биеийн амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй чухал том асуудлыг харилцан хүндэтгэсэн үндсэн дээр, “Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” үзэл ойлголтыг хэрэгжүүлэн, МУ-ын хөгжлийг дэмжин тусалж, хоёр орон, хоёр армийн найрсаг харилцааны хөгжилд цаашид тус дөхөм үзүүлж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ханган, хоёр орны болон дэлхийн ард иргэдэд аз жаргал эдлүүлэх болно гэж хэлсэн юм.

Цэргийн атташейн үүрэг гүйцэтгэгч, ахлах хурандаа Ян Шюнь МУ-ын цэрэг армийн төлөөлөл болон олон салбарынхан Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 70 жилийн ойн хүлээн авалтад хүрэлцэн ирж оролцож буйд баяртай байгаагаа юуны өмнө илэрхийлээд, Хятад улсын батлан хамгаалалт, цэрэг армийн өөрчлөлтийн талаарх гарамгай ололт амжилтыг танилцуулж, Хятад улс сэргийлэлтийн чанартай батлан хамгаалах бодлогыг эх эцэс хэлбэрэлтгүй баримталж ирсэн бөгөөд урт хугацааны турш Хятадын цэрэг арми НҮБ-ын энхийг дэмжих үйл хэрэгт идэвхтэй оролцож, олон оронтой хамтаар терроризмд цохилт өгч, дэлхийн энх тайван байдал болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад нааштай хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Хятад, Монгол хоёр орны цэрэг армийн харилцаа сүүлийн жилүүдэд түргэн хөгжиж, цэргийн нэгдсэн сургуулилт, бэлтгэл сургалт зэрэг салбарт баялаг үр дүнтэй хамтран ажиллаа. Хятадын цэрэг арми МУ-ын цэрэг армийг оролцуулсан дэлхийн олон орны цэрэг армитай харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн, дэлхийн энх тайван байдал болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг цогцоолон байгуулахад идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж хэлэв.

МУ-ын УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 70 жилийн ойд юуны өмнө цогтой халуун баяр хүргэв. Тэрээр: Монгол, Хятад хоёр орон бол уул усаараа хаяа нийлэн оршдог найрсаг хөрш. Хоёр армийн уламжлалт найрсаг харилцаа нь урт удаан жилийн түүхтэй бөгөөд Хятадын талаас МУ-ын батлан хамгаалалт, цэрэг армийн байгуулалтад их хэмжээний харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Үүнд Монголын тал чин сэтгэлээсээ баярлан талархаж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа түргэн хөгжлөө. Цэрэг армийн хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Монголын тал Хятадын талтай цэрэг армийн салбарт хамтран ажиллахыг дээд хэмжээнд чухалд үзэж, хоёр армийн харилцааг цаашид эрчимжүүлэн, түүнд шинэ ахиц дэвшил гаргаж, дэлхийн энх тайван байдлыг хангахад хувь нэмэр оруулахын төлөө, Хятадын талтай хамтран зүтгэхэд бэлэн байна гэж илэрхийллээ.

Хүлээн авалтын үеэр, “Өнөөдрийн Хятадын цэрэг арми-2019” хэмээх видео бичлэгийг цэнхэр дэлгэцнээ гаргаж, зочдод сонирхуулав. МУ-ын найз нар болон олон орны зочид Хятадын цэрэг армийн 92 жилийн гэрэл цацрангуй түүхт замнал болон хөгжлийн ололт амжилтыг магтан сайшааж, Хятадын цэрэг арми дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад улам их гарамгай хувь нэмэр оруулахыг хүссэн байна.

 

МУ-ын хөгжим, бүжгийн сургуулийн оюутнууд бас хүлээн авалт дээр дуу, хөгжим, бүжиг тоглож, баяр дээр баяр нэмж, хурсан олныг баясгасан юм.


 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : БНХАУ-аас МУ-д суугаа консул
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл