“Хөдөө аж ахуйн, хөдөө тосгон, тариачин”-ы тухай Ши Жиньпиний ишлэл” ном хэвлэгдлээ
2019-05-06 11:37
ХКН-ын төв хорооны намын түүх болон сурвалж бичгийн судалгааны газрын редакторласан “ “Хөдөө аж ахуйн, хөдөө тосгон, тариачин”-ы тухай Ши Жиньпиний ишлэл” номыг тун саяхан Төвийн сурвалж бичгийн хэвлэлийн газраас хэвлэн нийтэлж, бүх орны хэмжээнд түгээсэн байна.
Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратеги бол дарга Ши Жиньпинээр төлөөлүүлсэн намын төв хороо нам болон улс орны ашиг тусыг харгалзан “хоёр зуун жил” -ийн тэмцэх зорилтын дагуу тариачдын сайн сайхан амьдралын төлөө гаргасан чухал шийдвэр болох юм. Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачны асуудал нь үндэсний эдийн засаг, иргэдийн амьжиргаатай холбогдох үндсэн асуудал болох юм.
11 бүлэг агуулгаас бүрдсэн тус номд 286 ишлэл багтсан бөгөөд дарга Ши Жиньпиний 2012 оны 12-р сараас 2019 оны 03-р сар хүртэлх хугацаан дахь хэлсэн үг, тайлан, заавар, баярын захиа зэрэг 70 гаруй чухал эх сурвалжийг түүвэрлэсэн байна. Эдгээр агуулгын ихэнхийг олон нийтэд анх удаа хүргэж байгаа юм.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
