Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 12-ны өдөр Парисын энх тайвны 3-р удаагийн форумд “Хамтдаа цар тахлын эсрэг тэмцэж, хамтдаа эдийн засгаа сэргээж, хамтдаа энх тайвныг эрэлхийлье” сэдвээр видеогоор үг хэлэв. Дарга Ши Жиньпин:
- Хүн төрөлхтөнд нүүрлэсэн сорилтод хандан дэлхийн улс орнууд эв нэгдлээ эрчимжүүлэхээс биш, харин хагарал бутрал үүсгэх ёсгүй. Хамтын ажиллагаагаа сайжруулахаас биш, харин зөрчил мөргөлдөөнийг үүсгэх ёсгүй. Гар нийлэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулж, дэлхийн улс орнуудын ард түмэнд ашиг тус бүтээх нь зүйтэй гэж хэлсэн байна.
Ши Жиньпин дарга:
- Өдгөө дэлхийн төлөв байдалд эрчимтэй өөрчлөлт гарч, уламжлалт аюулгүйн болон уламжлалт бус аюулгүйн заналхийлэл зогсолтгүй гарсаар байна. Олон улсын чиг хандлагын тогтвортой, тодорхойгүй байдал илэрхий нэмэгдэв. Дэлхий нийтийн шинжтэй аюул заналхийлэл болон сорилтод дэлхий нийтээрээ хандах шаардагдаж байна гэж хэллээ.
Дарга Ши Жиньпин гурван санаачилга дурдав.
Нэг. Эв нэгдэн харилцан туслалцаж, хамтдаа цар тахлын эсрэг тэмцэх.
Хоёр. Нээлттэй хамтран ажиллаж, хамтдаа сэргэх.
Гурав. Шударга ёсыг баримталж, энх тайвныг хамгаалах.
Ши Жиньпин дарга үгийнхээ төгсгөлд:
- Хүн төрөлхтөнд нүүрлэсэн сорилтод хандан, дэлхийн улс орнууд эв нэгдлээ эрчимжүүлэхээс биш, харин хагарал бутрал үүсгэх ёсгүй. Хамтын ажиллагаагаа ахиулахаас биш, харин зөрчил мөргөлдөөн үүсгэх ёсгүй. Гар нийлэн хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулж, дэлхийн улс орнуудын ард түмэнд ашиг тус бүтээх нь зүйтэй гэж онцолсон байна.
