solongonews
Ши Жиньпин Ираны ерөнхийлөгч Ибрахим Раситай хэлэлцээ хийлээ
2023-02-15 10:25
Ши Жиньпин Ираны ерөнхийлөгч Ибрахим Раситай хэлэлцээ хийлээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 02-р сарын 14-ний өдрийн үдээс хойш Ардын Их Хурлын Танхимд Ираны ерөнхийлөгч Ибрахим Раситай хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Иран хоёр орны уламжлалт найрамдалт харилцаатай, хоёр орны харилцаа олон улсын янз бүрийн өөрчлөлтийн сорилтыг даван туулсан. Дэлхий, цаг үе, түүхийн өөрчлөлтийн өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдалд Хятад, Иран улс нэгнээ дэмжиж, эв санаа нэгтэй байж,  цар тахлын эсрэг ч хамтдаа тэмцэж ирсэн юм. Мөн стратегийн харилцан итгэлцэл тасралтгүй үргэлжилж,   ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, нийтлэг ашиг сонирхлыг ахиулж, олон улсын эрх тэгш, шударга ёс байдлыг хамгаалж, Хятад, Ираны найрамдлын шинэ хуудсыг бичлээ. Хятад улс хоёр орны харилцааг стратегийн түвшинд үзэж ирсэн. Олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалд өөрчлөлт гарлаа ч Хятад улс Ирантай найрсаг хамтын ажиллагаагаа гуйвалтгүй хөгжүүлж,  хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, дэлхийн энх тайвны хөгжилд идэвхтэй байр суурь баримтлах болно" гэлээ. 

Ши Жиньпин мөн "Хятад улс Ираны үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний нэр төрийг хамгаалахыг дэмжиж, Ираныг нэг талт үзэл, дээрэлхэх явдлыг эсэргүүцэж, Ираны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Ираны аюулгүй байдал, тогтвортой байдлыг алдагдуулж буй гаднын хүчнийг эсэргүүцэж, цаашид ч бие биеийнхээ язгуур ашиг сонирхолд хамаарах асуудлаар Ирантай бие биеэ тууштай дэмжихэд бэлэн байна гэж онцлон тэмдэглэжээ. Мөн Хятад улс Ирантай хамтаар чармайж, хоёр орны хамтын ажиллагааны иж бүрэн төлөвлөгөөг хэрэгжүүлж, худалдаа, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Ираны өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг улам ихээр импортлоход бэлэн байна. Хятад улс Ирантай "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад үргэлжлүүлэн хамтран ажиллаж, харилцаа холбоог ахиулж, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Ираны ерөнхийлөгч Ибрахим Раси хэлэхдээ "Иран, Хятадын харилцаа олон сорилтыг давж гарсан. Тусгаар тогтносон хоёр том орны хувьд, Иран Хятад харилцан хүндэтгэх үзэл баримтлалд тулгуурласан стратегийн түнш юм. Энэхүү иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг Иран улс  гуйвалтгүй мөрдөх болно. Хятад улстай бүх шатны солилцоог эрчимжүүлж, хоёр орны иж бүрэн хамтын ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, худалдаа, дэд бүтцийн салбарт илүү ойр нягт ажиллахад Иран улс бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Иран улсад  хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байна. Хятадын жуулчид манай оронд зочлохыг урьж байна. Мөн түүнчлэн цар тахлын эсрэг бидний тэмцэлд Хятад улс харамгүй дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье. Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийн асуудлаар шударга ёсны талд зогссон Хятад улсад талархаж байна. Хятад улсын "Бүс ба зам" санаачилга, “Дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” зэрэг бодлого хөтөлбөрийг Иран улс тууштай дэмжиж, төслүүдэд  идэвхтэй оролцоно" гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл