Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 25-ны өдөр Ардын их хурлын ордонд Ази-Европын дээд түвшний 13-р чуулга уулзалтад видео хэлбэрээр оролцож, үг хэллээ.
Ли Кэчян:
- 25 жилийн өмнө Ази-Европын дээд хэмжээний уулзалт байгуулагдсанаас хойш бүх талын улс төрийн харилцан итгэлцэл нэмэгдэж, солилцоо хамтын ажиллагаа гүнзгийрсэн байна. Ши Жиньпин дарга хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг санал болгов. Өнөөгийн цар тахлын үр дагавар өргөн хүрээтэй, гүн гүнзгий хэвээр байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байна. Энэ удаагийн бага хурал нь "Олон талт үзлийг бэхжүүлж, хамтын хөгжлийг ахиулъя" сэдвийн дор болж, бодитой мөртөө гүн гүнзгий ач холбогдолтой юм гэж хэллээ.
Хуралд оролцсон гадаадын төлөөлөгчид:
- Цар тахлын нөхцөлд талууд Ази-Европын түншлэлийн харилцааны байгуулалтыг гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авч, дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, хамтын хөгжлийг ахиулах ёстой. Тахал өвчинтэй хамтран тэмцэж, олон талт үзлийг бэхжүүлж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй тогтвортой байдлыг баталгаажуулна. Инноваци, дижитал эдийн засаг, харилцан саадгүй холбогдох зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийг ахиулж, бүх улс орны ард түмэнд нэн их аз жаргал авчрах болно гэж хэлэв.
