Синьхуа агентлаг: Тухайн орон нутгийн цагаар 01-р сарын 05-нд Абужад Нигери улсын ерөнхийлөгч Мухаммаду Бухари тус улсад албан ёсны айлчлал хийж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзав.
Мухаммаду Бухари Ван И-гээр дамжуулан Ши Жиньпин даргад халуун мэндчилгээ дэвшүүллээ. Бухари хэлсэн үгэндээ: сүүлийн 50 жилд Нигери Хятадын харилцаа бүтээлч үр бүтэмжид хүрсэн бөгөөд Нигерийн тал хоёр орны харилцааны ахицад сэтгэл хангалуун байна. Нигери улс дэд бүтцийн хөгжлөөр тааруу, үр тарианы хүрэлцээ муутай байсан зэрэг асуудлаа үр бүтэмжтэй намжаахад Хятадын тал ихээхэн тус дэмжлэг олгосон бөгөөд энэ нь Нигери улс тогтвортой хөгжилд хүрэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм, үүнд талархал илэрхийлж байна. Нигерийн засгийн газар Нигери Хятадын харилцаа бүх талаар хөгжин дэвшихэд үргэлжлэн хүчин зүтгэл гаргана гэв.
Ван И Мухаммаду Бухарид Ши Жиньпин даргын дотнын мэндчилгээг уламжлав. Ван И хэлэхдээ: хоёр орны төрийн тэргүүн нар маш сайн итгэлцэл, гүн зузаан нөхөрлөлийг байгуулж, Хятад Нигерийн харилцааны хөгжилд стратегийн удирдан дагуулах үүрэг гүйцэтгэв. Хятад улс залгаагаар 30 жилд жил бүрийн дипломат харилцаагаа Африк тивээс эхлүүлсээр ирсэн, энэ онд ч ялаагүй гэв.
Мөн өдөр Ван И Нигерийн Гадаад харилцааны сайд Онеаматай Хятад Нигерийн засгийн газар хоорондын комиссыг байгуулах тухай ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
