Хятад улсын дарга Ши Жиньпин 12-ны өдөр цаг уурын өөрчлөлтийн хуралд видеогоор үг хэлж, цаашид дэлхий нийт цаг уурын өөрчлөлтийн эсрэг ажиллах 3 зүйлт санаачилга дурдлаа. Хятад улс 2030 онд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах тухай олон арга хэмжээ зарлаж, дэлхий нийтээрээ цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах шинэ замналд зүг чиг зааж, Хятадын эрч хүчээр сэлбэлээ.
Таван жилийн тэртээ НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн хурал Парист зохиогдож, "Парисын хэлэлцээр"-т гарын үсэг зурж, 2020 оноос хойш дэлхий нийтээрээ цаг уурын өөрчлөлтийн эсрэг хэрхэн тэмцэх тухай үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан юм. Харин Америкийн засгийн газар хувиа хичээж хэлэлцээрээс татан гарч, дэлхий нийтээрээ цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх механизмд харш саад учруулав. Энэ зуунд тохиогоогүй цар тахал нь хүн байгалийн харилцааны талаар бодох сэрэмжийн дохио өгч, цаг уурын өөрчлөлтийн эсрэг улс орнууд хамтран ажиллахыг анхааруулж байна.
Хятад улс "Парисын хэлэлцээр"-ийг дэмжигч, хэрэгжүүлэгчийн хувьд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Энэ он гарснаас хойш Ши Жиньпин дарга олон удаа олон хуралд оролцох үеэрээ ногоон хөгжлийн тухай санаачилга дурдаж, "2030 оноос өмнө нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын дээд хэмжээг тогтоон барьж, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг хүчилтөрөгч ялгаруулах хэмжээтэй адилхан хэмжээнд барина" гэх зорилт тавьсан юм. Хятад улс амлалтаа биелүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээг олно гэдэгт итгэж байна.
Тус видео хуралд Ши Жиньин дарга цаг уурын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах 3 зүйлт идэвхтэй санаачилга дурдав.
Нэг. Эв санаа нэгтэй, хамтран ажиллах, хамтдаа хожих цаг уурын засаглалын шинэ байдлыг бий болгох. Цаг уурын өөрчлөлтийн сорилтын өмнө хүн төрөлхтөн адилхан хувь заяатай юм. Хятадын тал улс орнууд "Парисын хэлэлцээр"-ийг дэмжин, цаг уурын өөрчлөлтийн эсрэг илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна.
Хоёр. Хариуцлагаа ухамсарлан, тус бүр үүрэг гүйцэтгэх цаг уурын засаглалын шинэ системийг бий болгох. Талууд нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлагын зарчмыг баримталж, улс орны байдал болон чадварт үндэслэн, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Хөгжил сайтай орнууд хөгжиж буй орнуудад хөрөнгө мөнгө, технологи, чадавхын бүтээн байгуулалтыг дэмжлэг үзүүлэх ёстой.
Гурав. Итгэлээ гүнзгийрүүлэн ногоон сэргээгдэх цаг уурын засаглалын шинэ үзэл баримтлалыг бий болгох. Ногоон, бохирдол багатай үйлдвэрлэл амьдралын хэв маягийг санаачилж, ногоон хөгжлийн дундаас хөгжлийн боломж, эрч хүчийг хайх хэрэгтэй гэсэн байна.
Үүнд, олон талт үзэл, нийтлэг боловч өөр өөр зарчмыг баримтлах замаар цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх санаачилга нь юу юунаас чухал юм. Дэлхийгээ хайрлан хамгаалах нь яг үнэндээ дэлхий нийтийн хамтын үүрэг хариуцлага. Ганц талт үзлийг дэмжихгүй байж, зөвхөн хэдхэн улс орны хүчинд түшээд болохгүй, заавал олон талт үзлийг баримтлах ёстой. Улс орнуудын үндсэн байдал болон чадвараас шалтгаалан хөгжсөн орнууд илүү их хариуцлагыг үүрч, хөгжиж буй орнуудад хөрөнгө мөнгө, технологиийн дэмжлэг үзүүлэх нь илүү үр дүнтэй цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх дорвитой арга зам юм. Хятадын талын санаачилга нь өргөн олон хөгжиж буй орнуудын дуу хоолойг төлөөлж, дэлхий нийтээрээ цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх тохиромжтой арга барилыг сайжруулах чухал санал болно.
Ойрд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ХТРТ-д тусгай ярилцлага өгөх үедээ:
- Хятад улс бохирдлыг арилгах тал дээр чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадын сонголт зөв гэдэгт итгэж байна гэж хэллээ. Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тарас:
- Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт ихээхэн анхаарал хандуулж, илэрхий үр дүнд хүрсэн нь сайшаалтай гэсэн байна. Үнэндээ ойрын жилүүдэд ногоон хөгжил нь Хятад улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал үзэл баримтлалын нэг болж, энэ нь мөн Хятад улс зоригтой амлалт өгч байгаагийн итгэлийн хүч юм.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш саяхан.
- Дэлхий ертөнцийг засаглахад вакцин гэж байдаггүй, дэлхий нийтээрээ хамтран цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх шийдвэр зориг, үйл ажиллагааны хөтөлбөр байх хэрэгтэй гэж дурдсан байна.
Ши Жиньпин дарга:
- Хятад улс хөгжлийн шинэ үзэл баримтлалаар жигүүрлэн, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд илүү их хувь нэмэр онуулна гэж амласан юм. Хэлсэн амлалтдаа хүрч, Хятад улс цаашид дэлхийн цаг уурын өөрчлөлтийг засаглахад хүчин зүтгэж, илүү олон оронд туслан, тэднийг дайчлан, цэвэр үзэсгэлэнт дэлхий ертөнцийг байгуулах зорилтынхоо төлөө урагш зүтгэх болно.
