Нигерийн Лагос хотод Хятадын компанийн гэрээгээр бүтээн байгуулсан хөнгөн төмөр замын хөх шугамын эхний хугацааны төслийн барилга саяхан урагштай дууссанаар Баруун Африкийн бүс нутаг дахь анхны цахилгаанжуулсан хөнгөн төмөр зам боллоо. Энэ сарын 26-нд Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Мао Нин сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа "Төслийн барилга баригдаж дуссанаар тухайн нутгийн замын хөдөлгөөний ачааллыг ихээхэн сааруулж, иргэдийн гадагш зорчиход тус дөхөм, эдийн засгийн хөгжилд нь түлхэц болохын зэрэгцээ Нигери, түүнчлэн Баруун Африкийн бусад орнуудын хөнгөн төмөр замын бүтээн байгуулалтад туршлага хангах болно" гэв.
Мао Нин хэлэхдээ "Энэ онд “Бүс ба зам”-ын хамтын ажиллагаа тогтвортой ахиж, амжилтад хүрсэн тухай мэдээлэл ар араасаа дуулдаж, өөр бас 5 орон Хятад улстай “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. Энэ оны 11-р сард Хятад улс хийгээд “Бүс ба зам”-ын хамтран ажиллагч түнш хоорондын худалдааны хэмжээ 20.4 хувиар нэмэгдэн, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний аялсан тоо, ачаа бараа хүргэсэн стандарт чингэлэгийн тоо тус тус 10, 11 хувиар өсөв. Бэлэгдлийн чанартай олон төслүүд хэрэгжсэний дотор АСЕАН-ны анхны хурдны төмөр замыг туршин ажиллуулж, Камбожийн анхны хурдны авто зам албан ёсоор ашиглалтад орж, Хорватын Пелешак гүүр, Пакистаны Каротын усан цахилгаан станц ашиглалтад оров" гэжээ.
Тэрээр хэлэхдээ:
- “Бүс ба зам”-ыг хамтдаа чансаатай бүтээн байгуулах нь улс орнуудын хөгжлийг ахиулах шинэ хөдөлгөх хүчийг бий болгож, хамтаар бүтээн байгуулагч орнуудын ард түмний чин сэтгэлийн сайшаалыг хүлээсэн юм. Ирэх онд Ши Жиньпин дарга “Бүс ба зам” санаачилгыг дурдсаны 10 жилийн ой тохионо. Талуудын хамтаар амжилт бүтэмжээ хамтдаа дүгнэн, шинэ зураг төлөвлөгөө гаргаж, дэлхий дахинд ашиг тусыг бүтээсэн хөгжлийн бүс “Бүс ба зам”-ыг илүү сайтар хөгжүүлж, хүн төрөлхтөнд ашиг тусыг авчирсан “аз жаргалын зам”-ыг нэн сайтар өргөжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэлээ.
