solongonews
Ли Жаньшү Казахстаны парламентын Доод танхимын даргатай цахимаар ярив
2021-03-18 11:23
Ли Жаньшү Казахстаны парламентын Доод танхимын даргатай цахимаар ярив

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү, Казахстаны парламентын Доод танхимын дарга Нигматулин нар энэ сарын 17-ны өдөр цахим уулзалт хийв.

Ли Жаньшү хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн тэргүүний шууд заавар дор, Хятад, Казахстаны харилцаа тогтвортой хөгжиж байна. Өнгөрсөн оны 3-р сард Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Токаевтай утсаар ярьж, Хятад, Казахстаны харилцааг урагшлуулах чиг хандлагыг тодорхойлсон. Энэ жил БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд Казахстан улс тусгаар тогтнолын 30 жилийн ойгоо мөн тэмдэглэнэ. Хятад улс Казахстантай хоёр улсын төрийн тэргүүнүүдийн тохиролцсон чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх, олон талт үзлийг хамтран дэмжиж, бүс нутгийн энх тайван, амар амгаланг хамгаалан, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа байгуулахыг эрчимжүүлэхэд бэлэн байна гэлээ.

Тэрээр онцлохдоо, цар тахал дэгдсэнээс хойш хоёр улс харилцан бие биедээ туслан, тахлын эсрэг хамтын ажиллагаа явуулж, Хятад Казахстаны байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн үндсэн мөн чанарыг тод томруун харуулж, олон улсын тахлын эсрэг хамтын ажиллагааны жишгийг тогтоосон. "Бүс ба зам" санаачилга зэрэг хоёр талын хамтарсан бүтээн байгуулалтын ажил хэрэгч хамтын ажиллагаа улам эрчимжиж, хүчин чармайлтыг харуулж байна. Хятад улс Казахстан улстай хамтран Торгоны замын эдийн засгийн бүс болон "Гэрэлт зам" -ын эдийн засгийн шинэ бодлогын хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд илүү бодит үр өгөөж өгөхөд бэлэн байна. Олон улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхлыг хамарсан томоохон асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, шударга ёсны төлөө хамтдаа дуу хоолойгоо хүргэх шаардлагатай байна гэв.

Ли Жаньшү илэрхийлэхдээ, Хууль тогтоох салбарын солилцоо нь Хятад, Казахстаны харилцааны чухал хэсэг юм. Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Казахстаны парламенттай найрсаг харилцаагаа олон хэлбэрээр бэхжүүлж, бүх түвшний солилцоог эрчимжүүлэн, олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, олон талт парламентын байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Хоёр тал Хятад, Казахстаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэрэгцээг хангаж, одоо байгаа хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг цаг тухайд нь хянан сайжруулан, төрөл бүрийн хэлэлцээрийг хуулийн дагуу хэрэгжүүлж, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг саадгүй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, хоёр улсын төрийн тэргүүний зөвшилцөл, хоёр тал гарын үсэг зурсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн баталгаа, бодлогын дэмжлэг үзүүлнэ. Хоёр орны ард түмэн, түүний дотор залуучуудын хооронд найрсаг солилцоог дэмжиж, байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн байр суурийг ахиулах нь Хятад, Казахстаны нийгмийн бүх салбарын нийтлэг бөгөөд удаан хугацааны зөвшилцөл болж, Хятад Казахстаны үе үеийн найрамдалт нийгмийн үндэс, олон нийтийн санаа бодлын суурийг бэхжүүлэх ёстой гэжээ.

Нигматулин хэлэхдээ, Казахстан Хятад улсын байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх нь хоёр ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэж байна. Хоёр тал цар тахлын эсрэг хамтран ажиллаж, хоёр орны ард түмний найрамдлыг улам бүр нэмэгдүүлэв. Казахстаны парламент нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулах, нийт салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагын идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг зорьж байна. Хятад улсын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, Хятад улс тасралтгүй хөгжиж, мандан бадрахыг хүсье гэв.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл