БРИКС-ийн бизнес форумын хаалтын ажиллагаа 13-ны өдөр Бразилийн нийслэл Бразилиа хотод болж, дарга Ши Жиньпин оролцож үг хэлэв. Хилийн чанад дахь мэргэжилтнүүд, эрдэмтэд дарга Ши Жиньпиний “БРИКС-ийн шинэ аж үйлдвэрийн хувьсгалын түншлэл нь БРИКС-ийн эдийн засгийн хамтын ажиллагааны дараагийн үе шатанд чухал ач холбогдолтой ” гэж хэлсэн үг нь БРИКС-ийн ирээдүйн прагматик хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэл өгч, Хятад улсын бизнесийн орчинг тасралтгүй сайжруулах гэх мэт мэдээлэл нь хүмүүст урам зориг өгч байна гэж үзжээ.
ОХУ-ын БРИКС-ийн Судалгааны зөвлөлийн Гүйцэтгэх захирал Георгий Толорая хэлэхдээ, дарга Ши Жиньпиний хэлсэн үг нь прагматик бөгөөд гайхалтай байсан. БРИКС нь гишүүн орнууд болон түнш орнуудад эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжийг олгож байгаа төдийгүй дэлхийн улс орнуудад ч эв найрамдал, түншлэлийг бий болгох ашигтай боломжийг нээж өгч байна гэжээ.
Энэтхэгийн Неру их сургуулийн профессор Ди Бөже хэлэхдээ, дарга Ши Жиньпин илтгэлдээ бизнесийн хамтын ажиллагааг шинэ аж үйлдвэрийн хувьсгалын түншлэлтэй хослуулж, таван орны эдийн засгийг өндөр чанарын хөгжилд хүргэхэд туслалцаа үзүүлэх нь маш чухал гэжээ. БРИКС-ийн гишүүн орнуудын хөгжил тэнцвэртэй биш юм. Энэхүү хүрээний органик хамтын ажиллагаа нь улс орнуудын хоорондох технологи, үйлдвэрлэлийн дамжуулгыг ахиулах болно гэжээ.
Өмнөд Африкийн Илрүүлэлт Группын Гүйцэтгэх захирал Аянда Нчалууба илэрхийлэхдээ, Ши Жиньпин даргын БРИКС-ийн үйлдвэрлэлийн хувьсгалын шинэ түншлэлийн талаар гаргасан саналын талаар санал нэгтэй байгаа бөгөөд БРИКС-ийн орнууд шинжлэх ухаан, технологийн инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгтгэх боломжийг ашиглах хэрэгтэй гэжээ.
Мексикийн аж үйлдвэрийн хөгжил, эдийн засгийн өсөлтийн хүрээлэнгийн захирал Хосе Делалус хэлэхдээ, дарга Ши Жиньпин БРИКС-ийн шинэ аж үйлдвэрийн хувьсгалын түншлэлийн ач холбогдлыг онцолж хэлэхдээ, дэлхийн дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалын нээлтийн хүрээнд БРИКС-ийн улс орнууд түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, бүх улс орны хөгжлийн боломж, нэгдмэл байдлыг ахиулах ёстой гэжээ.
Пакистаны Эдийн засгийн форумын дарга Ху Маюнь Икбал Шами хэлэхдээ, дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудыг өндөр чанарын хөгжилд хүрэхийг уриалж, БРИКС-ийн улс орнуудын хамтын ажиллагааны чиглэлийг гаргаж өгсөн юм. Мөн дэлхийн эдийн засгийн хөгжлийн асуудалд шийдвэрлэх санааг гаргаж өгсөн гэжээ.
