Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 05-ны өдөр Александр Вучичид цахилгаан илгээж, Сербийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд Хятад, Сербийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр орны төрийн итгэлцэл улам бэхжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа баярлаг үр дүнд хүрч байна. Зуун жилд тохиогоогүй өөрчлөлтийн өмнө хоёр тал харилцан хүндэтгэн, эрх тэгш харилцаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтад хамтран хүчин зүтгэж, олон улсын шударга ёсыг хамгаалахын тулд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Миний бие хоёр орны харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан, Ерөнхийлөгч Вучичтай тогтоосон найрсаг харилцаагаа эрхэмлэн үздэг. Хоёр орны стратегийн харилцаа холбоо, улс төрийн итгэлцлийг улам бэхжүүлэн, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, Хятад, Сербийн харилцааг тасралтгүй шинэ үр дүнд хүргэн, хоёр орны иргэдэд ашиг тусаа хүртээхэд бэлэн байна" гэжээ.
