Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 23-нд Албанийн ерөнхийлөгч Мехта нар харилцан цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойд баяр хүргэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, дипломат харилцаа тогтоосон 70 жилд олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Албанийн уламжлалт найрсаг харилцаа удаан хугацаанд эрчтэй хөгжиж ирсэн. Ойрын жилүүдэд хоёр орны харилцаанд шинэ ахиц дэвшил гарч, улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа үр дүнд хүрч, Хятад, Албанийн харилцаа хүмүүсийн сэтгэлд хүрсэн билээ. Шинэ нөхцөл байдалд, Хятад, Албанийн хамтын ажиллагаа алтан боломж болон өргөн ирээдүйтэй байна. Миний бие Хятад, Албанийн харилцааны хөгжлийг чухалд үзэж, Мехта ерөнхийлөгчтэй хамт хүчин зүтгэж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн боломжийг ашиглан, Хятад, Албани хамтран “Бүс ба зам”-г бүтээн байгуулж, хоёр орны харилцаанд шинэ ахиц гаргаж, хоёр орон, хоёр ард иргэдэд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэжээ.
Мехта: дипломат харилцаа тогтоосон 70 жилийн турш Албани, Хятадын харилцаанд гарсан амжилтыг өндрөөр үнэлж байна. Ши Жиньпин даргын дурдсан “Бүс ба зам” санаачилга болон ойрын жилд Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны механизм нь Албани, Хятадын харилцаанд шинэ боломж нээсэн юм. Хятадтай хамтдаа Албани, Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэж, хоёр орны ард иргэдийг илүү дотно байхыг хүсэж байна гэжээ.
