
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 08-р сарын 19, 20-нд Хармөрөн мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Жан Чинвэй, мужийн дарга Ван Вэньтаогийн хамт Мүн Даньжян, Харбинд ажиллав. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгож, намын төв хороо, Төрийн зөвлөлийн байршуулалтыг хэрэгжүүлэн, өөрчлөлт нээлтийн бодлогын шинийг бүтээхийг сайтар урагшлуулж, Зүүн Хойд нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэхийг ахиулах хэрэгтэй гэв.
Ли Кэчян Хармөрөн мужийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтыг бүрэн гүйцэд үнэлж, Ши Жиньпинээр цөм болгосон намын төв хорооны удирдлагаар, үзэл санаагаа чөлөөлөн, үзэл ойлголтоо шинэчилж, чармайн ажиллан, Зүүн Хойд нутгийг сэргээн хөгжүүлэхэд нэн илүү үүрэг гүйцэтгэхийг хүссэн байна.
