solongonews
Ши Жиньпин НҮБ-ын цаг уурын хуралд бичгээр үг хэллээ
2021-11-02 11:35
Дарга Ши Жиньпин “НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конвенц”-ын үүсгэн байгуулагч талуудын удирдагчдын 26-р хуралд бичгээр үг хэллээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 01-нд “НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конвенц”-ын үүсгэн байгуулагч талуудын удирдагчдын 26-р хуралд бичгээр үг хэллээ.

Тэр хэлэхдээ, өдгөө цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөө өдөр ирэх тутам ил болж, дэлхийн чанартай арга хэмжээ авах шаардлага ихсэж байна. Цаг уурын өөрчлөлтийг хэрхэн зохицуулж дэлхийн эдийн засгийн сэргэлтийг түлхэн ахиулах нь бидэнд тулгарч буй цаг эриний шинжтэй сэдэв болж байна гэжээ.

Ши Жиньпин гурван зүйлт санал дэвшүүллээ.

"Нэг. Олон талт нийтлэг ойлголтыг хамгаалах. Цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн чанартай сорилтыг даван туулахад олон талт үзэл бол маш сайн гарц юм.
Хоёр. Ажил хэрэгч ажиллагаа авах хэрэгтэй байна. Гурав. Ногоон хөгжил зүг шилжих ахицыг түргэтгэх хэрэгтэй байна. Шинжлэх ухааны инновацаар хөдөлгөх хүч болгож, эрчим хүч, аж үйлдвэрийн бүтэц, хэрэглээний бүтцийн өөрчлөлтийг шинэчилж, эдийн засаг нийгмийн ногоон хөгжлийг ахиулж, хөгжил болон хамгаалалтыг зэрэг хийх шинэ арга зам хайх хэрэгтэй" гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ "Хятад улс хүн байгалийн хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлал баримталж, экологийг тэргүүн байранд тавьж, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийн замыг баримталж, ногоон нүүрстөрөгч багатай эдийн засгийн системийг тогтоож, аж үйлдвэрийн бүтцэд тохируулалт хийж, эрчим хүчний хорогдол ихтэй, нүүрстөрөгч их ялгаруулдаг төслийг дур доргоороо хөгжүүлэхийг эрс хориглож, ногоон эрчим хүчнийг хөгжүүлж, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ихээр хөгжүүлж, том хэлбэрийн салхины хүчний болон нарны энергийн цахилгаан гаргах төслийг дорвитой дэмжих болно" гэжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл