Синьхуа агентлагийн мэдээ: Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 27-нд Ардын их хурлын ордонд Хятад улсад ирж төрийн айлчлал хийж буй Суринамын ерөнхийлөгч Десире Боутерсетэй уулзав.
Ли Кэчян:
- Хятад болон Суринам түмэн газар хол алслагдсан хэдий ч хоёр орны ард түмэн хоорондын найрамдал гүн зузаан билээ. Дипломат харилцаа тогтоосноос хойших 40 гаруй жилд хоёр талт харилцаа ямагт эрүүл тогтвортой хөгжиж ирэв. Ши Жиньпин дарга ерөнхийлөгч тантай хэлэлцээр хийж, Хятад, Суринамын харилцааг шинэ шатанд ахиулах болно. Харилцан хүндэтгэсэн, харилцан эрх тэгшээр хандах үндэс суурин дээр Суринамын талтай улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, хөгжлийн стратегиа холбон, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулж, хүмүүнлэгийн салбарын солилцоогоо өргөтгөн, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхийг нэн сайтар биелүүлэхэд бид бэлэн байна гэж хэллээ.
Десире Боутерсе:
- Суринам, Хятад хоёр орны ард түмний найрамдал өнө удаан түүхтэй. Сүүлийн 70 жилд Хятад улс дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрч, түүнчлэн бусад орнуудын хөгжилд хувь нэмэр оруулсан юм. Суринам нэг Хятад улсын бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Хятадын талаас Суринамын талд харамгүй туслалцаа дэмжлэг олгосонд талархаж байна. Хятадын талтай харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай байх үндэс суурийн дээр олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсын асуудлаар харилцаа зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр талт харилцааны шинэ эринийг эхлүүлэхэд Суринамын тал бэлэн байна гэж хэлэв.
