solongonews
Ажлын үр дүн амжилт авчирлаа
2021-04-15 15:58
- Хятад улсын ядуурлаас ангижруулах тооллогын удирдах багийн албаны хариуцлагатай тооллогын сэдэвт асуултуудад хариулав.

    Хятад улсын ядуурлаас ангижруулах тооллогын удирдах багийн алба болон Хятад улсын статистикийн газар ядуурлаас ангижруулах тооллогын мэдэгдлийг 25-ны өдөр нийтлэв. Нийгмийн бүх салбарт хүн амын тооллогын холбогдох нөхцөл байдлыг бүрэн бүтэн ойлгуулах зорилгоор Синьхуа агентлагийн сэтгүүлч Хятад улсын ядуурлаас ангижруулах тооллогын удирдах багийн албаны хариуцлагатай албаны хүнийг сурвалжилсан юм.

Асуулт: Энэ үдээс өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин дэлхий нийтэд хандаж нийт нам, бүх улс, үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин чармайлтаар Хятад улс ядуурлаас ангижруулах ажилд бүх талаар ялалт байгуулав гэж тунхаглан зарласан. Та энэ тухай танилцуулна уу?

- ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин тэргүүтэй Намын Төв Хороо ядуурлаас ангижруулах ажлыг төр улсыг засах тухайн тэргүүлэх байранд тавьсан. Нийт нам, бүх улс, үндэстнүүдийн ард түмнийг нэгтгэн нятруулж, найман жилийн турш тасралтгүй тэмцсэний эцэст ядуурлын эсрэг тэмцэлд өргөн цар хүрээтэй ялалт байгуулав. Ядуурлыг арилгах хүнд хэцүү даалгаврыг гүйцэтгэсэн. Ядуурлаас ангижруулах ажлын бодит үр нөлөөг олж мэдэхийн тулд Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлөөс ядуурлаас ангижруулах тооллого эхлүүлэх шийдвэр гаргасан байна. Хятад улсын ядуурлаас ангижруулах тооллогын удирдах багийн албаны зөв удирдлага доор холбогдох бүс нутаг, хэлтсийн хамтын хүчин чармайлтаар 2020 оноос 2021 оны эхэн хүртэл 210 мянга гаруй тооллогын ажилтнуудад дунд, баруун бүсийн 22 мужид (өөртөө засах орон, хот) ядуурлаас ангижруулах тооллогын ажил хийсэн. Тооллогын дүнд хөдөө тосгоны ядуу өрхүүд өнөөгийн стандартын дагуу бүгд ядуурлаас ангижирсан байна.

Нэг. Ядуу өрхүүд "Идэх хоол, өмсөх хувцсандаа санаа зоволтгүй, албан журмын боловсрол баталгаатай, эм эмнэлгийн тусламж үйлчилгээтэй, орон сууцны аюулгүй байдлын баталгаатай" болон уух усны аюулгүй байдал баталгаатай болжээ. Хятад улсын хөдөө тосгоны ядууралд хяналт тавих тоо бүртгэлд 2020 онд Хятад улсын ядууралтай шянь хөдөө тосгоны хүн ардын дундаж орлого 12588 юань, ХКН-ын 18-р их хурлаас хойш жилд дунджаар 11.6 хувиар өссөн байна. Энэ нь Хятад улсын хөдөө тосгоны хүн ардын 2.3 % илүү байна. Хоолны хувьд бүртгэлтэй өрхүүд өлсөхгүйгээр хангалттай идэж чаддаг, биед шаардлагатай уургийг авч чаддаг; Хувцасны хувьд жилийн турш улирлын чанартай хувцас солих, дулаан ор хөнжилтэй; Боловсролын хувьд сургуулийн насны хүүхдүүд сургуульд явах чадвартай, бие махбодийн шалтгаанаас бусад тохиолдолд суралцах чадвартай байдаг, ихэнх нь сургуульд сурдаг, онцгой нөхцөл байдлын улмаас цөөн хэдэн хүүхдэд гэрт нь очиж сургалт хйидэг; Эм эмнэлгийн хувьд бүртгэгдсэн хүн амыг эрүүл мэндийн анхан шатны даатгал, хүнд өвчний даатгал, эмнэлгийн туслалцаанд хамруулна; Орон сууцны аюулгүй байдлын хувьд тус орон сууц нь аюулгүй гэж тодорхойлсонд, хуучин орон сууцыг нь шинэчлэх, нүүлгэн шилжүүлэх үр дүнтэй арга хэмжээ авч, бүртгэгдсэн өрхүүд аюулгүй орон сууцанд амьдрах баталгаатай болжээ. Үүнээс гадна, уух усны аюулгүй байдлын хувьд бүртгэлтэй өрхүүдийн амьдралд хэрэглэх ус нь орон нутгийн хөдөө тосгоны аюулгүй уух усны шаардлагад нийцэж, хангалттай, цаг тухайд нь цэвэр усыг тохиромжтой хэрэглэх боломжтой болсон.

Хоёр. Зорилтот туслалцааны бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, ядуу иргэд бүх талаар ядуурлаас ангижирсан нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Аж үйлдвэр, ажил олголт, эрүүл мэнд, боловсрол, хуучин орон сууцыг засан шинэчлэх, нүүлгэн шилжүүлэх, нийгмийн баталгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, экологи зэрэг тусламжийн бодлого нь ядуу хүн ардад чиглэсэн, хөдөө тосгон, өрх, хүн, шалтгаан, төрөл зүйлд нь зохицуулж төрийн бодлого хэрэгжүүлж, шаардлагад нийцсэн бүртгэлтэй өрхүүд бодит нөхцөл байдлын дагуу холбогдох тусламжийн бодлогыг эдэлж болно.

Гурав. Ядуу бүс нутгийн дэд бүтэц, үйлчилгээний түвшин дээшилсэн. Яядуу хүн ардыг бүх талаар ядуурлаас ангижруулахад баталгаа хангасан байна. Ядуу бүс нутагт зам, цахилгаан, интернэт, радио, телевизийн дохио, төвлөрсөн усны хангамж зэрэг оршин амьдрах дэд бүтэц мэдэгдэхүйц сайжиржээ; Шянь, сум, тосгоны гурван түвшний эрүүл мэндийн үйлчилгээний систем бүрэн бүтэн, архаг өвчнийг цаг тухайд нь оношилж эмчлэх боломжтой; Боловсрол, соёлын байгууламж, үйлчилгээний түвшин нэмэгдэж, ядуу гэр бүлийн хүүхдүүд боловсролыг эрх тэгш хүртэх болсон.

Ядуурлаас ангижруулах үр нөлөөг бодитой, цогц байдлаар тусгасан. Хятад улсын ядуурлаас ангижруулах үр нөлөө нь түүх болон ард иргэний сорилтыг тэсвэрлэх чадвартай болохыг бүрэн харуулсан.

Асуулт: Тооллогын тоо бүртгэлийн чанар чансаа нийгмийн бүх салбаруудын анхаарлыг татаж байна. Энэ удаагийн чанарыг баталгаажуулах тал дээр ямар арга хэмжээ авсан бэ?

Хариулт: Тоо баримтын чанарыг баталгаажуулах нь тооллогын эхнээс дуустал дагаж мөрдөх зарчим юм. Энэ зарчмыг бүх үйл явц, тооллогын бүх холбоосоор дамжуулж хэрэгжүүлэх ёстой. Нэг нь хуулийн тогтоомжийн дагуу тооллого хийнэ. Тооллогын ажлыг статистикийн тухай хууль, статистикийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам, холбогдох журамд нийцүүлэн зохион байгуулж, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хууль ёсоор хариуцлага тооцно. Хоёр дахь нь зохион байгуулалтын баталгааг бэхжүүлнэ. Улс, аймаг, хот, шянь, сум зэрэг таван зэргэлэлийн тооллогын байгууллагуудыг цаг тухайд нь байгуулна. Бүх шатны намын хороо, засгийн газар бүх талын удирдлагаа бэхжүүлж, холбогдох хэлтсүүд хамтран ажиллаж, тооллогыг хэвийн явагдахад зохион байгуулалтын баталгаа хангана. Гурав дахь нь дүрмийн баталгааг бэхжүүлнэ. Шинжлэх ухаанчаар Тооллогын төлөвлөгөөг боловсруулж, ажлын нарийвчилсан дүрмийг тогтоон, чанарын менежментийн цогц арга хэмжээг гаргаж, бүх үйл явцын туршид чанарын хяналт хийнэ. Дөрөв дэх нь шянь алсалсан тооллого хийнэ. Өндөр түвшинтэй, тухайлсан ажилдаа цагаарсан, сахилга баттай 210 мянга гаруй үндсэн шатны тооллогын ажилтнуудыг сонгон ажиллуулж, 939 тооллогын ажлын багийг шянь алслуулан ажиллуулж, үүний зэрэгцээ хүн амын тооллогын ажилтнуудыг сургалтад хамруулан, шалгалтад тэнцсэн хүмүүсийг ажлын байранд гаргана. Тав дахь нь дэвшсэн технологийг хэрэглэнэ. Тоо баримт үйлдвэрлэх бүх үйл явцыг цахим болон сүлжээнд холбосон. Завсрын холбоосыг үр дүнтэй багасгаж, эх сурвалж үнэн зөв болохыг баталгаажуулна. Зургаа дахь нь тухайн газар дээр нь хяналт тавьж, чанарын байцаалт судалгаа хийнэ. Тухайн газар дээр нь хяналт тавих 318 баг байгуулж, үндсэн шатны тооллогын байгууллага болон хууль тогтоомжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаад хяналт тавина. Тооллогын бүртгэл дууссаны дараа чанарын шалгалтыг цаг тухайд нь зохион байгуулж хэрэгжүүлнэ. Дээрх арга хэмжээгээр тус удаагийн тооллогын ажил эмх цэгцтэй, дүрэмжсэн, тоо баримт нь бодитой, үр дүн нь үнэн зөв болохыг баталсан байна.

Асуулт: Таны танилцуулснаар тооллогын ажлыг дунд, баруун бүсийн 22 мужид (өөртөө засах орон, хот) явагдуулсан байна. Тооллогын тодорхой цар хүрээ, агуулгын тухайд дэлгэрэнгүй танилцуулна уу?

Хариулт: "ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөл ядуурлаас ангижруулах ажилтай тэмцэж ялалт байгуулах гурван жилийн үйл ажиллагааны удирдамжууд"-ыг тодорхой заасан байна. Ядуурлаас ангижирсан шяньд нэг удаагийн тооллогын үйл ажиллагаа явуулж, ядуу хүн ардын ядуурлаас ангижирсан байдлыг бүрэн ойлгожээ. Энэ шаардлагад Хятад улсын ядуурлаас ангижирсан тооллогын цар хүрээ нь улсын 832 ядуурлаас ангижруулж хөгжүүлэх гол шянь болон төвлөрсөн онц ядуу бүсийн нутгийн шянь, Шиньжянгийн Аксу орны долоон хот шянь хамрагдсан. Тооллогын хүрээнд бүртгэлтэй бүх өрх, засаг захиргааны тосгон, шянь (хот, дүүрэг, хошуу) багтана. Бүртгэлтэй тооллогын маягт, засаг захиргааны тосгоны тооллогын маягт, шяний тооллогын маягт зэргийг багтаасан гурван төрлийн тооллогын маягт бүртгүүлж, бүртгэлтэй айл өрхүүд "Идэх хоол, өмсөх хувцсандаа санаа зоволтгүй, албан журмын боловсрол баталгаатай, эм эмнэлгийн тусламж үйлчилгээтэй, орон сууцны аюулгүй байдлын баталгаатай" болон уух усны аюулгүй байдлыг хангаж өгөх боломжтой байх, мөн шянь, засаг захиргааны тосгоны дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тал дээр судалгаа хийсэн.

Үүний зэрэгцээ ядуурлаас ангижирсан тухай бүрэн тусгаж, бас улсын зэрэглэлийн бус бүртгэлтэй ядуу шяний өрхүүдийн "Идэх хоол, өмсөх хувцсандаа санаа зоволтгүй, албан журмын боловсрол баталгаатай, эм эмнэлгийн тусламж үйлчилгээтэй, орон сууцны аюулгүй байдлын баталгаатай"  байдалд тооллого хийж, шинжлэх ухаанч түүвэрлэх аргыг ашиглан дунд, баруун бүсийн 22 мужид (өөртөө засах орон, хот) 100  улсын зэрэглэлийн бус бүртгэлтэй ядуу шянийг сонгож, сонгогдсон шяний бүртгэлтэй өрхүүдийн "Идэх хоол, өмсөх хувцсандаа санаа зоволтгүй, албан журмын боловсрол баталгаатай, эм эмнэлгийн тусламж үйлчилгээтэй, орон сууцны аюулгүй байдлын баталгаатай" болон уух усны аюулгүй байдлыг хангаж өгөх боломжтой байдалд судалгаа хийсэн.

Асуулт: Хятад улс ядуурлаас ангижруулах тооллогыг хоёр хэсэг хуваан хийж дуусгажээ. Үүний шалтгаан юу вэ?

Хариулт: Ядуурлаас ангижруулах тооллого бусад өргөн цар хүрээтэй тооллогуудаас зорилгоороо ялгаатай байдаг. Хүн амын тооллого, хөдөө аж ахуйн тооллого, эдийн засгийн тооллого гэх зэрэг томоохон тооллого хэдэн жил тутамд нэг явагддаг нь Хятад улсын нөхцөл байдал, хүчин чадлыг бүрэн ойлгохын тулд юм. Ядуурлаас ангижруулах тооллого нь Хятад улсын ядуу орон нутаг болон ядуу хүн амд хандуулан хийсэн томоохон хэмжээний тооллогын ажил. Гол зорилго нь ядуу буурай иргэдийг бүхэлд нь ядуурлаас ангижруулсан. Ядуурлаас ангижруулах ажлыг цаг тухайд нь давуулан биелүүлсэн үр дүнг шалгах явдал юм. Ядуу шянь ядуурлаас бүрэн гарч дууссан тул улсын ядуурлаас ангижирсан тооллогын ажил бодит байдалд үндэслэж, тооллогыг хоёр хэсэг хуваан явуулсан байдаг. 2019 он болон түүнээс өмнө ядуурлаас ангижирсан улсын 780 ядуу шянь, Шиньжянгийн Аксу орны долоон хот, шянь болон сонгогдсон улсын зэрэглэлийн бус 100 ядуу шяньд 2020 оны 07-р сараас 08-р сар хүртэлх хугацаанд тооллогын бүртгэл хийв. 2020 онд ядуурлаас ангижирсан улсын 52 ядуу шяньд 2020 оны сүүлчээс 2021 оны эхэн хүртэлх хугацаанд тооллогын бүртгэл хийв. Үүний зэрэгцээ тооллогын явцад олсон тоо баримт нь тооллогын хугацааны тоо баримт юм. Энэ хугацааны тоо баримт бүртгэлийн үеэс тооллогын бүртгэл хүртэлх тоо баримт болно.

   Асуулт: Хүмүүс тооллогын ажилтнуудын бүртгэл ажлаа хэрхэн гүйцэтгэсэн тухай их анхаарч байна, бүртгэлтэй өрхүүдийн тоо баримтыг хэрхэн цуглуулсан бэ?

Хариулт: Тус удаагийн тооллогын ажил “Орон нутгаас зайлсхийх, харилцан огтлолцохгүй байх” зарчмын дагуу тооллогын ажилтнуудыг сонгон, шянь алсалсан ажлын баг зохион байгуулж тооллогын ажлыг зохион байгуулсан байна. Тооллогын ажилтнууд тооллогын төлөвлөгөө, бүртгэлийн ажлын дүрмийг чанд мөрдөж, гэрчилгээтэй гэр өрхүүдэд нэвтэрч бичиг баримтыг нь шалган, асуултаар зочилж, ухаалаг терминал тоног төхөөрөмж ашиглан онлайнаар тоо бүртгэл цуглуулж, ярилцагч гарын үсэг зурж баталгаажуулсны дараа улсын тоо бүртгэлийн санд шууд хадгална. Бүх шатны тооллогын байгууллагууд нэгэн зэрэг хяналт, хүлээн авалт хийж, асуудал гарсан тохиолдолд цаг алдалгүй буцаж, журмын дагуу хяналт тавьж, шалгалт хийнэ.

Тухайн газар дээр нь бүртгүүлэх үеэр онцгой бүс нутгийн цар тахлын эсрэг, газар хөдлөлт, үерийн гамшиг, мөс цаснаас болж зам хаагдсаны улмаас зарим өрхүүдээс ярилцлага авах боломжгүй тохиолдлуудад утсаар ярилцлага авч, боломжтой нөхцөл бүрдсэний дараа өрхүүдэд хүрч бүртгэл хийжээ. Тооллогын ажлын дүрэм журмыг баталж, нэг өрх, нэг иргэдийг ч орхигдуулалгүй ажилласан. Олон ажилтнууд тооллогын хэцүү орчин нөхцөл, үг яриа нэвтрэлцэхгүй, ёс заншлыг ойлгоогүй байдлыг даван туулж, халуун хүйтнийг тэсвэрлэн, өрх бүрт нэвтэрч тооллогын бүртгэлээ амжилттай биелүүлсэн.

Асуулт: Ядуурлаас ангижруулахын үр нөлөөг шалгахаас гадна, өргөн цар хүрээтэй үйлдэл үзүүлж байгаа тухай танилцуулна уу?

Хариулт: Ядуурлаас ангижруулах нь чинээлэг нийгмийг цогцоор нь бүрдүүлэх үндсэн зорилт юм. Түүнчлэн бүх талуудын сорилтыг хүлээх ёстой. Ядуурлаас ангижруулах бүртгэлтэй, гуравдагч этгээдийн үнэлгээ зэрэг тоо баримтууд шаардагддаг. Улсаас ядуурлаас ангижруулах тооллого хийж байгаа нь нэгдсэн стандарт, агуулга, арга хэмжээг ашиглаж, ядуурлаас ангижруулахын үр нөлөөг шинжлэх ухаанчаар илрүүлэх явдал юм. Тус удаагийн тооллого нь шууд байцаалт, арга нь шинжлэх ухааны үндэслэлтэй, агуулга нь иж бүрэн, үнэн зөв, найдвартай, ядуу бүс нутаг болон ядуу иргэний үйлдвэрлэл, амьдралд гарсан томоохон өөрчлөлтийг тусгасан. Ядуурлаас ангижруулах ажил хийж буй томоохон ололт амжилтыг бүх талаар харуулж, ядуурлаас ангижруулах ажил үр дүнтэй болохыг бүрэн нотлон бүх талуудын сорилтыг тэсвэрлэж чадна.

Тооллогын үр дүнд гарсан их хэмжээний тоо баримт нь ядуурлаас ангижруулах бодит, бүх талын тоо баримтын санг бүрдүүлсэн байна. Энэ нь хүнд хэцүү бөгөөд маш үнэ цэнтэй, ядуурлаас ангижруулах үр нөлөөг шалгахаас гадна, бүх талаар хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлнэ. Нэг талаар тооллогын тоо баримтыг ашиглан улсын ядуурлаас ангижруулах мэдээллийн системийн санг шилдэг болгоно. Тоо баримтад дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлж хяналт тавах, туслалцаа үзүүлж механизмыг боловсронгуй болгоход чухал лавлагаа өгнө. Нөгөө талаар тооллогын тоо баримт нь ядуу бүс нутгийн шинэ өөрчлөлт, шинэ нөхцөл байдлыг бүрэн тусгасан. Дараагийн алхмын хөгжлийн хурдад тулгарч буй гол бэрхшээлийг харуулж, бүх талаар хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхэд шийдвэр гаргах үндэс болгоно.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл