ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 18-ны үдээс хойш Үхань хотод, дэлхийн цэргийн спортын 7-р наадмын нээлтийн ёслолд оролцож буй улс орнуудын батлан хамгаалахын салбар, армийн удирдагчид, олон улсын цэргийн спортын зөвлөлийн гол гол албан тушаалтан нартай хамтын уулзалт хийсэн бөгөөд Хятадын засгийн газар, ард түмэн, цэрэг армийн нэрийн өмнөөс уг арга хэмжээнд оролцож буй улс орнуудын батлан хамгаалахын салбар, армийн удирдагчид, олон улсын цэргийн спортын зөвлөлийн албан тушаалтнууд, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдыг халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, өнөөдөр бид Үхань хотод дэлхийн цэргийн спортын 7-р наадмыг зохион байгуулж байна. 100 гаруй орны 10 мянга орчим цэргүүд энд хуран цугларч, харилцан суралцах шинэ хуудсыг хамтдаа бичиглэж байна. Спорт бол нийгмийн хөгжил, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн чухал бэлэг тэмдэг, хүмүүнлэгийн солилцооны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Цэрэг болон спорт салшгүй холбоотой, буудлага, марафон зэрэг спортын олон төрөл нь цэрэг армиас үүсэлтэй юм. Цэргийн спорт нь офицер дайчдын хүчин чадлыг бэхжүүлж, цэргийн ёс суртахууныг нэгтгэн, цэргийн дүр төрхийг харуулж, цэргийн хэлхээ холбоог дэмжиж байдгаар, дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын цэрэг арми энэ удаагийн дэлхийн цэргийн спортын наадмаар боломж болгож, олон улсын цэргийн хамтын ажиллагаа, шинэчлэл, хөгжлийг тасралтгүй дэмжиж, улс орнуудын цэрэг армитай харилцаа холбоогоо эрчимжүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн энх тайвныг хамгаалан, хувь заяаны хамтын цогцыг байгуулахын тулд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
