solongonews
Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярив
2022-12-23 20:26
Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярив.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 12-р сарын 23-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкентэй утсаар ярив.

Ван И хэлэхдээ “Өнгөрсөн сард Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Байдентай Бали аралд амжилттай уулзалт хийж, хоёр орны харилцааг хүнд ноцтой хүнд хэцүү байдлаас гаргаж, стратегийн хөшүүргийг гүйцэтгэхийн тулд эрүүл, тогтвортой зам руугаа буцаж ирэх эерэг дохио өгсөн байна. Хоёр талын хамт олон хоёр улсын тэргүүн нарын хамтын ойлголтоор цуврал харилцааг өрнүүлсэн нь тустай юм. АНУ яриа хэлцэл хийхийн зэрэгцээ хориг тавьж болохгүй. Хамтын ажиллагааны талаар ярилцахын зэрэгцээ хорлон хохироож болохгүй. Энэ бол шударга өрсөлдөөн биш, харин үндэслэлгүй дарангуйлал юм. Энэ нь зөрчилдөөнийг хянах биш, харин зөрчилдөөнийг хурцатгаж байгаа явдал юм. Үнэн хэрэгтээ энэ нь ганц талын дээрэлхэх хуучин хэвшлээ хэвээр хадгалж буй явдал гэж үзэж байна. Ийм байдал өмнө нь Хятадад үр дүнд хүрээгүй мөртөө цаашид ч бүтэхгүй зүйл байх болно. Хятад улс өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо цаашид тууштай хамгаалах болно. Америкийн тал эрхбиш Хятадын анхаарч буй зүй ёсны асуудлыг чухалчлан үзэж, Хятадын хөгжлийг хязгаарлаж, дарахаа болих ёстой. Ялангуяа "хиам хэрчиж" байгаа шигээр Хятадын талын улаан шугамтай үргэлжлэн сөргөлдөж болохгүй юм” гэжээ. 

Хоёр орны төрийн тэргүүн нарын Бали аралд тохиролцсон  нийтлэг ойлголтыг бодит бодлого болон бодит үйл ажиллагаа болгох дээр хоёр тал анхаарал хандуулах ёстой хэмээн Ван И онцлов. 

Блинкен хэлэхдээ “Хятадтай хоёр орны харилцааны үндсэн зарчмуудыг хэлэлцэж, Америк Хятадын харилцааг хариуцлагатайгаар зохицуулж, хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцсэн салбарт хамтын ажиллагаа өрнүүлэхэд Америкийн тал бэлэн байна. АНУ-ын тал нэг Хятадын бодлогыг үргэлжлэн баримталж, Тайванийн "тусгаар тогтнолыг" дэмжихгүй" гэжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл