БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Цао Жяньмин нээлтийн ёслолд оролцон Ши Жиньпин даргын баярын захиаг уншиж, илтгэл тавьсан юм.
Цао Жяньмин:
- Хятад, Арабын орнуудыг хувь заяаны хамтын цогц болгон бүтээн байгуулах замналд Хятад, Арабын орнууд хамтдаа хичээн зүтгэж, найрсаг харилцааг ямагт уламжлан, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх зарчим баримтлан, ямагт хамт зөвшилцөх, хамтдаа бүтээн байгуулах, хуваалцах хамтын ажиллагааны үзэл баримтлалын дагуу "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт тогтвортой, найдвартай хэрэгжилтийг хамтдаа сайжруулж, Хятад, Арабын орнуудын уламжлалт найрамдлыг залгамжлан, Хятад, Арабын хамтын ажиллагааны үр ашгийг ард олны хүртээл болгох хэрэгтэй гэж хэлсэн байна.
Хятад, Арабын орнуудын яармагийг Хятадын Худалдааны яам, Худалдааг дэмжих нийгэмлэг, Ниншягийн Хотон Үндэсний Өөртөө Засах Орны захиргаа хамтран зохион байгуулсан улсын зэрэглэлийн, олон улсын эдийн засаг, худалдааны томоохон үйл ажиллагаа бөгөөд Хятад, Арабын орнууд "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах чухал индэр юм. Энэ удаагийн яармагт 89 улс орон, 107 баг төлөөлөгчид, 2900 гаруй байгууллага, худалдааны нийгэмлэг, байгууллага нэгж, компаниуд оролцсон байна.
