solongonews
Ши Жиньпин чуулга уулзалтыг даргалав
2021-02-09 22:28
Ши Жиньпин чуулга уулзалтыг даргалав

БНХАУ-Төв Зүүн Европын орнуудын удирдагчдын чуулга уулзалт 9-ний өдөр видео хэлбэрээр зохиогдов. Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо цахимаар уулзалтыг даргалж чухал үг хэлэв.

2012 оны 04-р сард анхдугаар удаагийн Хятад-Төв Зүүн европын орнуудын удирдагчдын уулзалтыг Польшд зохиож, эндээс Хятад-Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны механизм албан ёсоор эхэлсэн юм.

Тус механизмыг хэрэгжүүлснээр хойш хоёр талын худалдааны жилийн дундаж өсөлтийн хурд 8%-д хүрсэн Хятадын гадаад худалдааны өсөлтийн хурдаас гурван дахинаар илүү байж, 2020 онд 100 тэрбум ам.долларыг давсан юм. 2020 оны эцэс гэхэд Хятад улс эрчим хүч, ашигт малтмал, дэд бүтэц, ложистик, автомашины сэлбэг хэрэгсэл болон бусад салбарыг хамарсан Төв, Зүүн Европын 17 орны олон салбарт нийт 3.14 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ. Мөн хугацаанд Төв болон Зүүн Европын 17 орон Хятад улсад 1.72 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл