2021 оны 12-р сарын 31-ний өдөр Ши Жиньпин дарга БНХАУ-ын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс ерөнхийлөгч В.Путин болон ОХУ-ын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ болон сайн сайхны ерөөлөө дэвшүүлжээ.
Ши Жиньпин дарга:
- 2021 он бол "Хятад Оросын сайн хөрш найрамдал, хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсны 20 жилийн ой юм. Ерөнхийлөгч В.Путин бид хоёр "Үе үеийн найрамдалт, харилцан ашигтай хамтын ажиллагаа" гэсэн үзэл баримтлалыг баримталж, хоёр орны харилцааг цэцэглэн хөгжүүлэхийн тулд "Гэрээгээ сунгахыг" хамтран зарлав. Хоёр тал "Дөрвөн харилцан дэмжинэ"-ий нийтлэг ойлголтыг баримталж, улс төрийн харилцан итгэлцэл улам гүнзгийрч байна. Хоёр тал тахлын нөлөөг даван туулахын төлөө шаргуу ажиллаж, амжилттай үр дүнд хүрэхийн тулд бүх талын бодит хамтын ажиллагааг ахиулсан байна. Хятад, Оросын Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн жил амжилттай өндөрлөж, хоёр талын худалдааны хэмжээ шинэ дээд цэгтээ хүрч, эрчим хүч, сансар судлал зэрэг салбарын стратегийн томоохон төслүүд эрчимжсэн байна. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, бүх хүн төрөлхтний эрх чөлөөний нийтлэг үнэ үртэгийг эрхэмлэн, олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд үнэ цэнэтэй тогтвортой байдал, эерэг энергийг оруулж байна. Миний бие хоёр орны харилцааны үр дүнд гүнээ сэтгэл хангалуун байна гэж илэрхийлэв.
Дарга Ши Жиньпин:
- 2022 онд БНХАУ болон ОХУ нь спортын солилцооны жилийн арга хэмжээг зохион байгуулж, хоёр орны үе дамжсан найрамдлын шинэ хуудсыг сөхнө. Ерөнхийлөгч В. Путин БНХАУ-д айлчлах бөгөөд Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцоно. Миний бие янз бүрийн хэлбэрээр ерөнхийлөгч В.Путинтэй нягт харилцаатай байж, БНХАУ болон ОХУ-ын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлж, хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг улам сайжруулан, хоёр орны өөрийнх нь хөгжил мандлыг илүү дэмжих бөгөөд шинэ хэлбэрийн олон улсын харилцааг байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад илүү хувь нэмэр оруулахын төлөө хичээн зүтгэнэ гэж цохон тэмдэглэв.
В. Путин Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн, найрсаг Хятадын ард түмэн эрүүл энх аз жаргалтай байхыг хүсэн ерөөсөн байна. Тэрээр цохон тэмдэглэхдээ, 2021 он бол "Орос-Хятадын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсны 20 жилийн ой юм. Энэхүү гэрээ нь хоёр орны харилцааг хөгжүүлэх бат бөх суурийг тавьсан юм. 2021 онд ОХУ болон БНХАУ-ын хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрсэн байна. Бидний хамтын хүчин чармайлтаар олон салбарын хамтын ажиллагаа илүү шинэ ахицад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. БНХАУ-ын анд нөхөд Бээжингийн өвлийн олимпийг амжилттай зохион байгуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Спортын энэ гайхалтай наадмын нээлтийн ёслолын үед Ши Жиньпин даргатай уулзалт хийхийг миний бие хүсэн хүлээж байна гэсэн байна.
Мөн өдөр БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ОХУ-ын ерөнхий сайд нар харилцан шинэ оны баярын цахилгаан илгээжээ. Ли Кэчян:
- Өмнөхөн хоёр тал хоёр орны ерөнхий сайд нарын 26 дахь удаагийн ээлжит уулзалтыг амжилттай хийж, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Ерөнхий сайд Мишустинтэй үргэлжлэн нягт харилцаатай байж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг хамтдаа ахиулж, шинэ нөхцөл байдлыг нээж, шинэ хэтийн төлөвийг харуулан, шинэ үр дүнд хүрэхийг хүсч байна. Мишустин:
- Орос, Хятадын ерөнхий сайд нарын 26 дахь удаагийн ээлжит уулзалтаар хоёр тал хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг улам өргөжүүлэх шинэ зохицуулалт хийж, харилцан сонирхож буй асуудлаар бүтээлч яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүсэж байна.2022 оны Бээжингийн өвлийн олимп, паралимпын наадамд амжилт хүсье гэж илэрхийллээ.
