solongonews
Ван Чэнь БХАТИХ, Кенийн парламент хоорондын солилцооны механизмын хоёр дахь уулзалтын нээлтэд оролцов
2021-08-25 10:00
Ван Чэнь БХАТИХ, Кенийн парламент хоорондын солилцооны механизмын хоёр дахь уулзалтын нээлтэд оролцов

   ХКН -ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Ван Чэнь Бээжин видео хэлбэрээр Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал ба Кенийн Парламентын солилцооны механизмын хоёр дахь уулзалтын нээлтийн ёслолд энэ сарын 24-ний өдөр оролцож, үг хэлэв.

Ван Чэнь:

- Дарга Ши Жиньпин болон ерөнхийлөгч Кениатта нар Хятад, Кенийн харилцааг хөгжүүлэх, прагматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар чухал зөвшилцөлд хүрсэн. Энэ нь хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон юм. БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь Кенийн Парламенттай хамтран солилцох, харилцан суралцах үйл ажиллагааг эрчимжүүлэн, "Бүс ба Зам"-ыг хоёр орон хамтран бүтээн байгуулж, цар тахлын эсрэг хамтран ажиллах зэрэг бүх салбарын хамтын ажиллагаанд хууль ёсны дэмжлэг үзүүлэн, хоёр орны бүх талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр баяжуулахад бэлэн байна.

- Кенийн Үндэсний Ассамблейн дэд дарга Чебой нээлтийн ёслолд оролцож, хэлсэн үгэндээ, Кенийн Үндэсний Ассамблей хоёр орны харилцааг хөгжүүлэхэд идвэхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл