solongonews
Тогтвортой хөгжлийн их өгөгдлийн олон улсын форумд баяр хүргэв
2021-09-06 15:51
Тогтвортой хөгжлийн их өгөгдлийн олон улсын форумд баяр хүргэв

Тогтвортой хөгжлийн их өгөгдлийн олон улсын судалгааны төвийг байгуулах их хурал болон 2021 оны тогтвортой хөгжлийн их өгөгдлийн олон улсын форумд зориулан Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 06-нд баярын захидал илгээжээ.

Тэрээр: Тогтвортой хөгжлийн их өгөгдлийн олон улсын судалгааны төвийг байгуулах нь би НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган дээрээс НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжихээр зарлан мэдэгдсэн чухал арга хэмжээ юм. 2030 он хүртэлх хөтөлбөр нь хөгжиж буй орнууд болон олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд тодорхой зорилт дурдсан байдаг. Өдгөө дэлхий нийт КОВИД-19 халдварын асар их түрэлтэд өртөж, шинжлэх ухаан технологийн инноваци хийгээд их өгөгдлийн хэрэглээ нь олон улсын хамтын нийгэмлэг бэрхшээлийг даван туулах, дэлхийн хэмжээнд 2030 он хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тустай байх болно гэв.

Шин Жиньпин онцлохдоо: Тогтвортой хөгжлийн их өгөгдлийн олон улсын судалгааны төв болон энэ удаагийн форумыг бүрэн гүйцэд ашиглаж, их өгөгдлөөр тогтвортой хөгжлийг дэмжих арга ухааныг хамтаар эрэлхийлж, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, 2030 он хүртэлх хөтөлбөр, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад хамтран хувь нэмэр оруулахыг талуудад хүсэж байна гэжээ.

Тогтвортой хөгжлийн их өгөгдлийн олон улсын судалгааны төвийг байгуулах их хурал болон 2021 оны Тогтвортой хөгжлийн их өгөгдлийн олон улсын форумын нээлтийн ёслол мөн өдөр Бээжин хотноо боллоо.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл