solongonews
Ши Жиньпин Башар Ал Ассадад баярын цахилгаан илгээжээ
2021-06-01 16:28
Ши Жиньпин Башар Ал Ассадад баярын цахилгаан илгээжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 31-нд Ерөнхийлөгч Башар Ал Ассадад баярын цахилгаан илгээж, Арабын Бүгд Найрамдах Сири Улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд баяр хүргэжээ.

Ши Жиньпин онцлохдоо "Хятад, Сири уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд Сири бол Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны Арабын орнуудын нэг юм. Миний бие Хятад, Арабын харилцааг маш чухалчлан үздэг юм, эрхэм ерөнхийлөгч  Башар Ал Ассад тантай хамтдаа хоёр орны дипломат харилцаа тогтоосон 65 жилийн ойгоор гараа болгон, хоёр орны харилцааг илүү урагшлуулж, нэн их үр дүнд хүргэхэд бэлэн байна.Сири үндэсний бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг Хятад улс тууштай дэмжин, Сирийн цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн сэргэлт, ардын амьжиргааг дээшлүүлэх талаар чадлынхаа хирээр дэмжлэг үзүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл