solongonews
Ван И НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дээд түвшний хурлыг хөтлөн явуулав
2021-05-08 10:07
Ван И энэ сарын 07-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дээд түвшний хурлыг хөтлөн явуулав.

   НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ сарын ээлжит даргалагч орон болох БНХАУ-ын санаачилгаар Аюулгүйн зөвлөл 07-ны өдөр "Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалъя: Олон талт байдал, НҮБ-аар гол цөм болгосон олон улсын тогтолцоог хамгаалах нь" сэдэвтэй дээд түвшний хурлыг видео хэлбэрээр зохион байгуулсан байна. Хурлыг Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И даргалав.

Ван И хэлэхдээ:

- Өнгөрсөн оны 09-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан цуврал дээд түвшний уулзалтад оролцож, олон талт үзлийн утга санааг гүнзгий тайлбарлан, олон талт үзлийн замыг баримтлах ёстой гэдгээ тодорхой дурдсан.

НҮБ бол олон талт үзлийн туг далбаа юм. Олон талт үзлийг баримтлахын тулд “НҮБ-ын Тунхаг бичиг”-ийн зорилго, зарчимд үндэслэсэн олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаалж, НҮБ-ын эрх мэдэл, байр суурийг хамгаалан, олон улсын үйл хэрэг дэх НҮБ-ын гол үүргийг хамгаалах ёстой гэсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл