solongonews
Ши Жиньпин баярын цахилгаан илгээжээ
2023-04-25 17:02
Ши Жиньпин баярын цахилгаан илгээжээ.

Азийн соёлын өвийг хамгаалах холбооны бага хуралд Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр баярын цахилгаан илгээлээ.  

Ши Жиньпин онцлохдоо "Ази тив бол хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий төдийгүй  маш баялаг өв соёлтой. Ази тив дэлхийн соёл иргэншлийн түүхэнд тод өвөрмөц хуудас бичилцсэн юм. Миний бие Азийн соёл иргэншлийн яриа хэлцэлд 2019 онд оролцох үедээ Азийн соёлын өвийг хамгаалахыг санаачилсан юм. Энэ дөрвөн жил талууд идэвхтэй ажиллаж, эртний соёл иргэншлийн судалгаа, археологийн судалгаа, түүхэн дурсгалт газрыг сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллаж, хүн төрөлхтний нандин өв соёлыг хамгаалахад хүчин зүтгэл, хувь нэмэр оруулсан. Азийн соёлын өвийг хамгаалах холбоо байгуулагдсан нь Ази төдийгүй дэлхий дахинд маш чухал юм. Ингэснээр Азийн соёлын өв үлдэгдлийг хамгаалж, соёлын солилцоог бэхжүүлж,  хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилд хүч нэмэрлэнэ. Хятад улс Азийн олон оронтой соёлын өвийг хамгаалах талаар туршлага солилцож, идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж, дэлхийн соёл иргэншлийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны сүлжээ байгуулах болно" гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл