solongonews
Дарга Ши Жиньпин Мохаммед Бин Зайед Ал Нахайянтай хэлэлцээр хийв
2019-07-22 22:26
Ши Жиньпин дарга Мохаммед Бин Зайед Ал Нахайянтай хэлэлцээ хийлээ.

      Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 22-ны өдөр Бээжин хотноо Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Дабигийн хунтайж Мухаммед бин Зайед Аль Нахайянтай хэлэлцээр хийлээ. Дарга Ши Жиньпиний урилгаар хунтайж Мохаммед бин Зайед Ал Нахайян 21-нээс 23-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийх юм.

Ши Жиньпин дарга Хятад болон Арабын Нэгдсэн Эмират Улс улс төрийн харилцан итгэлцэл болон стратегийн харилцааг гүнзгийрүүлэх ёстой. Хятад улс Арабын Нэгдсэн Эмират Улсыг Дундад дорнодын бүс нутгийн стратегийн хамтын ажиллагааны чухал түнш гэж үздэг. Арабын Нэгдсэн Эмират Улсын улс орныхоо бүрэн эрх, үндэсний аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд гаргасан хүчин чармайлтыг дэмжиж, бүс нутгийн болон олон улсын харилцаанд илүү их үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх болно гэсэн байна. Хоёр улс “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах ахицаа түргэсгэж, өөр өөрсдийн хөгжлийн стратегиэ харилцан уялдуулж, 2030 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхээр хичээн ажиллах ёстой. Халифа боомтын төсөл болон хоёр орны үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагааны төслийг сайн хийх бөгөөд эрчим хүчний салбарт урт хугацааны, тогтвортой, бүх талын стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой. Түүнчлэн хүмүүнлэгийн салбарын харилцаа болон терроризмын эсрэг аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна гэж хэллээ.

Мохаммед бин Зайед Ал Нахайян БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэв. Тэрээр:

- Арабын Нэгдсэн Эмират Улс Хятад улсын хөгжлийн ирээдүйд итгэл дүүрэн байгаа бөгөөд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийг Арабын Нэгдсэн Эмират Улс дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгох ба олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаагаас үл хамааран тус улс нь Хятад улсын стратегийн хамгийн сайн түнш байх болно гэж хэлсэн байна.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл