solongonews
Ши Жиньпин Конгогийн ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээв
2021-04-02 16:57
Ши Жиньпин Конгогийн ерөнхийлөгчид баярын цахилгаан явуулав.

Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Конгогийн ерөнхийлөгч Денисс Сассоу-Нгуессод цахилгаан илгээж, Бүгд найрамдах Конго улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа: Сүүлийн жилүүдэд Хятад Конгогийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа сайн сайхан хөгжлийн чиг хандлагатай бөгөөд хоёр талын улс төрийн итгэлцлийг үргэлжлэн гүнзгийрүүлж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрлээ. Миний бие Хятад Конгогийн харилцаанд чухал ач холбогдол өгдөг бөгөөд ерөнхийлөгч Денисс Сассоу-Нгуессотай хамтран зүтгэж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орон хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл