solongonews
Технологийн бие даасан байдлыг баталгаажуулах тогтолцоог бий болгох хэрэгтэй
2021-11-24 21:37
Технологийн бие даасан байдлыг баталгаажуулах тогтолцоог бий болгох хэрэгтэй.

        Өнөөдөр буюу 11-р сарын 24-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн XXII хурлыг даргалж, "Шинжлэх ухаан, технологийн тогтолцооны өөрчлөлтийн гурван жилийн төлөвлөгөө /2021-2023/", "Цахилгаан эрчим хүчний үндэсний нэгдсэн зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх ажлын тухай заавар" зэргийг хэлэлцэн батлав.

Ши Жиньпин дарга:

- Өндөр технологийн бие даасан байдлыг баталгаажуулах механизм тогтолцоог бий болгож, шинжлэх ухаан, технологийн инновацийг системчлэх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. Цахилгаан эрчим хүчний зах зээлийн ерөнхий төлөвлөлтийг оновчтой болгож, эрчим хүчний нөөцийг орон даяар хуваарилах, оновчтой болгох ажлыг хэрэгжүүлж, нэгдсэн, нээлттэй, эмх цэгцтэй, өрсөлдөх чадвартай, аюулгүй, үр ашигтай, эрчимжсэн эрчим хүчний зах зээлийн системийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж онцоллоо.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл