solongonews
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч товч мэдээлэл хийв
2023-02-14 16:48
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ираны ерөнхийлөгчийн Хятадад хийх айлчлалын талаар товч мэдээлэл хийлээ.

 ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 13-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр Ираны ерөнхийлөгч Рахимын Хятадад хийх айлчлалын холбогдох зохицуулалтыг танилцуулав.

Тэрээр хэлэхдээ "Энэ удаагийн айлчлал бол ерөнхийлөгч Рахимын бүрэн эрхийнхээ хугацаанд Хятадад хийж буй анхны айлчлал бөгөөд Хятад, Ираны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр ахиулах боломж болгон энэ удаагийн айлчлалаар тохиол болгож Хятад улс Ирантай хамтран хэрэгжүүлэхийг хүсэж байгаа юм".

   Ши Жиньпин даргын урилгаар Ираны ерөнхийлөгч Рахим 02-р сарын 14-нөөс 16-нд Хятадад төрийн айлчлал хийнэ.

  Ван Вэньбинь хэлэхдээ "Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга Реахитай хэлэлцээ хийж, Хятад, Ираны харилцааны цаашдын хөгжлийг хамтаар төлөвлөж, удирдан чиглүүлж, хамтдаа сонирхож буй бүс нутаг, олон улсын асуудлаар санал бодлоо гүнзгий солилцоно. Ерөнхий сайд Ли Кэчян, дарга Ли Жаньшү нар ерөнхийлөгч Рахимтай уулзалт хийнэ".

 Ван Вэньбинь мөн "Хятад, Ираны харилцаа уламжлалт найрсаг, Хятад, Ираны харилцааг нягтруулж хөгжүүлэх нь Хятад, Иран хоёр орны стратегийн хамтын сонголт болох юм. Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Рахимын удирдлага дор Хятад, Ираны харилцаа сайн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжин, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, харилцаа холбоо, зохицуулалт сайтай болсон мөртөө олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт тууштай хандаж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, хөгжиж буй орнуудын зарчим, нийтлэг ашиг сонирхлыг тууштай хамгаалсаар ирсэн юм.

Хятад улс Ирантай хамтран ажиллаж, энэ удаагийн айлчлалыг Хятад, Ираны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлэн, Ойрх Дорнодын орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл