solongonews
Узбекийн ерөнхийлөгч Мирзиоев Чинь Гантай уулзав
2023-04-14 10:37
Узбекийн ерөнхийлөгч Мирзиоев Чинь Гантай уулзав.

Орон нутгийн цагаар 04-р сарын 12-нд Узбекистаны ерөнхийлөгч Мирзыоев Ташкент хотноо Хятадын Төрийн зөвлөлийн дарга, Гадаад хэргийн сайд Чинь Гантай уулзав.

"Узбекистан нь сайн найз, дотно, найдвартай түншийн хувьд Хятад улсын гайхалтай амжилт гаргасанд чин сэтгэлээсээ баяртай байна. Ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн онд Узбекистанд амжилттай түүхэн айлчлал хийсэн нь Узбекистан-Хятадын харилцааг урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүргэжээ. Узбекистаны тал "Шинэ Узбекистан" бүтээн байгуулалтад Хятад улс дэмжлэг үзүүлж байгааг эрхэмлэж, цаашид нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, "гурван хүчин"-тэй хамтран тэмцэж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамт олныг цогцлоохын төлөө хамтран ажиллах болно. Бид Узбекистан-Хятадын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хорооны хурлын бэлтгэлийг сайтар хангаж, Хятад-Киргиз-Узбекстаны төмөр замын төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эдийн засаг, худалдаа, шинэ эрчим хүч, дэд бүтэц, хүмүүнлэг, орон нутаг зэрэг янз бүрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятадын хөгжлийн туршлага, шинжлэх ухаан, технологийн шинэлэг арга туршлагаас суралцахад бэлэн байна. Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт, Хятад улсын Олон улсын хамтын ажиллагааны 3 дахь “Бүс ба зам” форумд оролцохыг тэсэн ядан хүлээж байна" гэв.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл