
Хятадын Засгийн газрын ажлын тайланд 2021 оны Хятадын ДНБ-ний өсөлтийн зорилтыг 6 хувиас илүү байхыг дурдав. "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний эдийн засгийн өсөлтийн индексийг "боломжийн цар хүрээнд баримталж, бодит нөхцөл байдлыг бодох" хэмээн тогтоосон бөгөөд энэ нь таван жилийн төлөвлөгөөний түүхэнд анх удаа ингэж дурдсан байна. Дарга Ши Жиньпин Бүх Хятадын УТЗЗ-ний хамтран хэлэлцэх хуралд оролцон хэлэхдээ "Хятадын ДНБ-ний өсөлтийн зорилтыг өнгөрсөн жил 2.3%-иар тогтоосон бол энэ жил 6%-иас дээш байхаар тогтоосон. Үнэндээ энэхүү индексээс өндөр байж болно. Ингэж тогтоосон нь эрч хүчээ төвлөрүүлэн өндөр чанартай хөгжлийг түлхүү ахиулахад орон зай үлдээж байгаа явдал болно" гэжээ.

