Хоёр орны төрийн тэргүүн харилцан шинэ жилийн мэндчилгээ хүргэж, Хятад, Оросын ард түмэнд шинэ оны мэнд дэвшүүлэв.
Ши Жиньпин, 2020 оны хувьд Хятад, Орос, дэлхий дахинд ер бусын жил болсон юм. "Ковид-19" цар тахал ихээр дэлгэрч, хүний амь нас аюулгүй байдалд урьд өмнө байгаагүй сорилтуудыг бий болгож, дэлхийн эдийн засагт ноцтой гарз хорихол учруулж, дэлхий ертөнц ээдрээ будлиантай өөрчлөлтийн үе рүү орсон юм. Энэ хүнд хэцүү хямралын үед Хятад, Оросын харилцааны өвөрмөц давуу тал, ховор нандин үнэ цэнэ нь улам бүр тодорч байна. Хоёр тал бие биенээ тусалж, бэрхшээлийг хамтдаа даван туулж, бие биенийхээ язгуур ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, хоёр орны харилцан итгэлцэл, найрамдлын өндөр түвшинг харуулсан байна.
Хоёр орон олон улсын тархварын эсрэг хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, "Зам ба бүс", Евразийн эдийн засгийн холбооны хамтарсан бүтээн байгуулалтыг харилцан уялдуулж, Дэлхийн фашистын эсрэг дайны ялалт болон НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойн баярыг хамтаар тэмдэглэж, Их 20, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон талт тогтолцоонд чухал тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, олон улсын шударга ёсыг хамгаалах, олон талт үзлийг хэрэгжүүлэх гол тулгуур болсон хэмээн онцолжээ.
