10-р сарын 14-нд Ши Жиньпин дарга Хятадын импорт, экспортын 130 дахь яармаг буюу Гуанжөүгийн яармагт баярын захидал илгээв.
Ши Жиньпин хэлэхдээ,
Гуанжөүгийн яармагийг үүсгэн байгуулсан 65 жилийн турш, олон улсын худалдаанд үйлчлэх, гадаад дотоодын харилцааг дэмжих, эдийн засгийн хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан юм. Өнөөгийн байдлаар дэлхийд зуун жил тохиолдоогүй өөрчлөлт болон цар тахал гарч, дэлхийн эдийн засаг, худалдаа нь гүнзгий өөрчлөлтөд тулгарч байна. Гуанжөүгийн яармаг нь хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох, механизмыг шинэчлэх, бизнесийн хэлбэрийг баяжуулах, чиг үүргийг өргөжүүлэх, Хятад улс гадаадад бүх талаар нээлттэй байх, олон улсын худалдааны өндөр чанартай хөгжлийг ахиулах, мөн дотоод болон гадаадын хос эргэлтийн чухал талбар болох ёстой гэжээ.
Хятадын импорт, экспортын 130 дахь яармаг 10-р сарын 14-нд Гуандун мужийн Гуанжөү хотод "Дотоод болон олон улсын хос эргэлтийг дэмжих" Гол сэдвээр нээгдлээ.
