Сүүлийн өдрүүдэд олон улс орон, олон улсын байгууллагын удирдагчид ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпинд цахилгаан, захидал ирүүлж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярт халуун баяр хүргэсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд тохиолдуулан халуун баяр хүргэе. Орос, Хятад орлуулж болшгүй стратегийн түнш юм. Бидний нөхөрлөлийг би ихэд эрхэмлэдэг. Бид нягт хамтран ажиллаж, Орос, Хятадын ард түмэнд хүртээмжтэй байлгахад бэлэн байна гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэе. Хятад улс энх тайвнаар хөгжиж дэвших болтугай гэжээ.
БНАСАУ-ын хөдөлмөрийн намын төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун: Хятадын ард түмний хамгийн зөв зайлшгүй сонголт бол социализм мөн. ХКН-ын удирдлага бол Хятадын ард түмний ялалтад хүргэх үндсэн баталгаа гэдгийг БНХАУ-ын аугаа их тэмцлийн түүх дахин гэрчиллээ гэжээ.
Вьетнам, Лаос, Куба, Их Британи, Пакистан, Энэтхэг, Герман, Итали, Саудын Араб, Өмнөд Африк, Нигери, Кени зэрэг орны төрийн тэргүүн нар ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпинд цахилгаан, захидал ирүүлж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярт цогтой халуун баяр хүргэлээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш: 70 жилийн турш, Хятад улс дэлхийн анхаарлыг татсан амжилтад хүрч, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийн цогц болж, 850 сая хүнийг ядуурлаас ангижруулсан нь түүхэн дэх ядуурлыг буруулах хамгийн аугаа ажил болсон. Хятад бол НҮБ-ын ажлын гол оролцогч, олон улсын хамтын ажиллагаа, олон талт үзлийг хамгаалагч гол хүч юм. БНХАУ улам их амжилтад хүрэхийг хүсэн ерөөе гэжээ.
Мөн Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга, Африкийн холбооны дарга нар БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд халуун баяр хүргэсэн байна.
